Аймшиг дагуулсан гэмт этгээдийг саатуулжээ

uls_548bea71e6a60_1

Дотор эрхтэн нь байхгүй эмэгтэй хүний цогцос олдож Өмнөд Солонгос улсын иргэдийг айдаст автуулсан явдал 9 хоногийн өмнө гарсан билээ.
Тус улсын Сувон нэгэн ууланд нэгэн эмэгтэй хүний цогцосыг хэсэгчлэн хувааж дөрвөн ширхэг хар уутанд боон, өөр хоорондоо 100 метр зайтай газар хаясан уг хэргийг үйлдсэн гэмт этгээдийг өчигдөр орой нэгэн зочид буудлаас саатуулжээ. Тавь орчим насны энэ хүн нь Солонгос үндэстэн, Хятад улсын иргэн бөгөөд амь насаа алдсан бүсгүй нь 40 орчим насны нутаг нэгт найз бүсгүй нь байсан байна. Хэргийн талаарх бусад мэдээллийг хэргийг шалгаж дуусаад мэдээлнэ гэжээ.

Гэмт этгээд нь нэгэн Солонгос хүний 1 өрөө байрыг сараар хөлслөх гэрээ байгуулан хэд хоног амьдарсан боловч сүүлийн дөрөв хоног гэртээ ирээгүй гэнэ. Түүний энэ байдлыг сэжигтэй гэж тооцсон байрны эзэн цагдаад дуудлага өгөн хөлсөлсөн гэрийг нь шалгуулсан бөгөөд тэндээс амь насаа алдсан бүсгүйн амийг хөнөөж, цогцосыг хэсэгчлэн хуваахдаа ашигласан мэс, гялгар уут төдийгүй түүний цус наалдсан шал, хана, угаалтуур зэргийг илрүүлсэн байна.

Солонгос улс нь хүнд гэмт этгээдүүдийн тухай өгсөн иргэдийн мэдээллийг хамгийн ихдээ таван сая воноор үнэлдэг байсан бол өнгөрсөн арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн 10 дахин өсгөж , 50 сая вон болгосны дагуу, дээрх гэмт хэргийг цаг алдалгүй түргэн илрүүлэхэд тус болсон байрны эзэнд 50 сая вон хүртэлх шагналын мөнгө олгогдох юм байна.

42573_27201_1920.jpg


URL:

Сэтгэгдэл бичих