Н.Төгсцогт “Олимпын найдвар” байхаа болих уу

uls_548acf2c76615_1АНУ-ыг зориод сар гаруй болж буй гавьяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогтыг  сонирхогчийн боксоос мэргэжлийнх рүү урвасан, хараахан сонголтоо хийгээгүй байгаа гэхчлэн спорт сонирхогчид таамаг дэвшүүлж байна. Мэргэжлийн бокс бол түүний мөрөөдөл гэж тэр хэлж байсан ч “Риогийн олимпын дараа” гэж тайлбарлаж байсан. Өнгөрсөн хавар тэрээр АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын рингэнд  бэлтгэл хийж байгаад эх орондоо ирсэн.

Н.Төгсцогт сар гаруйн өмнө БНСУ-д болсон “Инчён-2014” Азийн наадамд БНСУ-ын боксчинтой учраа таарсан ч ялалтаа  шүүгчдэд луйвардуулж сэтгэл гонсгор ирсэн билээ. Үүний дараа тэрээр АНУ-ыг зорисон юм. Монголын боксын Үндэсний шигшээ багаас шилдэг тамирчин Х.Энхдэлгэр хасагдсан байгаа бөгөөд Н.Төгсцогт яваад өгвөл манай “Олимпын найдвар” улам л багасна гэсэн үг.  Н.Төгсцогтыг ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ.


URL:

Сэтгэгдэл бичих