МУГЖ И.Одончимэг Улаанчулуутын хүүхдүүдийн нэрийг барьж шоу хийжээ
Д.Ганчимэг: И.Одончимэг манай хэдэн халтар хүүхдийн нэрийг барьж бизнес хийж байна
Ингээд 24 хорооны хэсгийн ахлагч Д.Ганчимэгтэй уулзаж сургалтын төвийн талаар асуухад ““Манай хороонд ЕБС-д сурдаггүй олон хүүхэд бий. Гэхдээ хорооноос ямар ч мэдээлэл аваагүй. Хэдэн хүүхэд хичээлд сууж байгаа, яагаад хорооноос хүүхдийн тоог авахгүй байгааг асуухаар сургууль дээр очтол хаалга нь цоожтой байна лээ. Нээлтэй хийчихсэн байж яагаад хичээллэхгүй байгааг мэдэхгүй байна. И.Одончимэг амьдралын боломж тааруу, Улаанчулуутын хогийг түүж амьдардаг хэдэн хүүхдүүдэд боловсрол олгоно гэж бизнес шоу хийж байгаа” гэсээр бидэнд дараах хариултыг өглөө.
-Сургалтын төв хэдэн ээлжээр хичээллэж байгаа вэ?
-Сургалтын төвийн байрыг долоо хоногийн дотор барьсан. Угсармал юм билээ. Тэгээд саяхан нээлт хийсэн. Өнөөдөр би чухам хэдэн хүүхдэд ямар хичээл зааж байгааг мэдэхээр очтол сургалтын төвийн байр цоожтой байсан.Нэр хаяг юу ч байхгүй байна лээ. Манаач айл руу нь орж асуухад тав дах өдөр хичээллэнэ. Сайн мэдэхгүй гэсэн. Сургуульд завсардсан ЕБС-д сурдаггүй гэрчилгээгүй хүүхдүүдийг хамруулж байгаа гэх юм. Насны хувьд 15-аас дээш гэсэн. Нэн ядуу өрхийн хоёр дугаар ангид суралцаж байгаад завсардсан хүүхдээ суралцуулах гэхээр тийм хүүхэд авахгүй, боловсон хүчин байхгүй гэх хариултыг иргэдэд өгсөн байна лээ. Би яагаад заавал 15-аас дээш насны хүүхдүүдийг хамруулах ёстой гэж. Манай хороонд л гэхэд сургуульд суралцдаггүй бага насны хүүхдүүд зөндөө байна.
-Хорооноос сургуульд суудаггүй хүүхдийн тоо болон мэдээллийг аваагүй юм уу. Жүжигчин И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүдэг хүүхдүүдийг хамруулна гэж байсан шүү дээ.
- И.Одончимэг манай хороон дээр ирж бидэнтэй уулзаагүй. Хорооноос ямар ч мэдээлэл аваагүй. Хаанаас ямар хүүхдүүд цуглуулсан юм мэдэхгүй. ЕБС-ийн суурь мэдлэггүй хүүхдүүдийг авна гэж хэлчихээд одоо болохоор 16-аас дээш насны хүүхэд авна гэсэн. Тэгэхээр 16-аас доош насны хүүхдүүд яах юм. Тэд эцэг эхээ дагаад хогоо түүгээд л явна. Цэцэрлэгт явдаггүй 400 гаруй хүүхэд байна. Тэгэхээр зүгээр л цэцэрлэг барьчихаж болно шүүдээ.Миний хариуцаж ажиллаж байгаа нэгдүгээр хэсэгт 10 хүүхэд сургуулиас завсардсан. Хэсэг дээр ийм байгаа юм чинь хорооны хэмжээнд олон бий. Би ”Зүрх бүхний төлөө” гэх уриатай бизнесийн ажил гэж бодож байна. Үнэхээр хүүхдүүд туслаж дэмжъе гэсэн бол долоо настай хүүхдүүдийг ч хамруулах хэрэгтэй. Зургадугаар ангиас сургуулиасаа гарчихсан хүүхдийг, гуравдугаар ангийн мэдлэгтэй хүүхэдтэй нийлүүлээд есдүгээр ангийн хичээл зааж байна гэсэн. Тэгэхээр хүүхдүүд яаж ойлгох юм бэ. И.Одончимэг Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдийн нэрийг бариад өөр бизнес хийж байна гэж хатуу хэлмээр байна. Тийм л их туслах хүсэлтэй байгаа юм бол хогийн цэг хүүхдүүдийг бичиг баримттай болгоод ЕБС-д оруулаад өгчих л дөө.
-Улаанчулуутын хогийн цэг дээр хэчнээн хүүхэд хог түүж байна вэ?
-Хүйтний улиралд тоо нь багасдаг. Зун болохоор хог түүдэг иргэд хүүхдүүдээ дагуулаад гарна. Одоо ч гэсэн зөндөө хүүхдүүд тог түүгээд явж байна. Эсвэл хогийн цэг дээр очоод хүүхдүүдтэй уулзаж болно шүү дээ.
А.Доржготов: Сургалтад 16-42 насныхан сурч байна
Ингээд хорооны хэсгийн ахлагчтай хамт сургалтын төв дээр очсон юм. Хилчин хотхоны баруун дэнжид канад технологиор барьсан жижигхэн бор байшин байна. Хашаанд байгаа хоёр гэрийн зүүн талын гэрт ороход 16-24 насны дөрвөн залуу байлаа. Тэднээс хэдэн хүүхэд өдөрт хэчнээн цагаар хичээллэдэг болохыг асуухад эхэндээ та нар яах гээд байгаа юм гэж дургүйцэж байсан ч зургадугаар ангиасаа гарчихсан гэж өөрийгөө танилцуулсан А.Доржготов сургалтын төвийн талаар ийнхүү ярьсан юм.
-Сургалтын төвийнхөө талаар яриач?
- Долоо хоногийн хоёр өдөр хичээл ордог. Даваа, баасан гаригт 11-17 цаг хүртэл хоёр ангид хуваагдан хичээллэдэг. 16-42 насны 20 орчим хүн байгаа. 30-аас дээш насны авгайчууд зөндөө байгаа. 9, 10 дугаар ангийн хичээл заадаг гэсэн.
-Хичээлд суух гоё байгаа биздээ?
-Долоо хоногийн хоёр л өдөр хичээлд суудаг.Хий дэмий ажилгүй байхаар хичээлд суугаад ЕБС-ийн гэрчилгээ авсан дээр. Би өмнө нь Кристани нобелын хүүхдийн санд сурж байсан. Тэнд элдэв янзын хүүхдүүдтэй нийлээд сурахаа больсон юм. Тэгээд зургаан жил хичээлд яваагүй. И.Одончимэг эгч энэ сургалтын төвийг барьж, биднийг сургалтад хамруулахаар болсон. Хийх ажилгүй өдөржин гадуур явж, тоглож байхаар адаглаад А үсэгнийхээ ацаг шүдийг мартчихсан бол эргэн сэргээе, суръя гэсэн хүсэл зорилгтойгоор хичээлд сууж байгаа.
-Ямар хичээл ордог вэ. Хэдэн багш хичээл зааж байна вэ?
-ЕБС-д судлах ёстой бүх хичээл орж байгаа. Зөндөө багш бий. Багш нар орох цагтаа хичээлээ заагаад явдаг. Өдөрт таван цагийн хичээл орно.
-Хэдэн настай хүмүүс хамрагдаж байгаа вэ. Хичээлдээ идэвхтэй суралцаж чадаж байна уу?
-16-аас дээш насныхан хамрагдаж байгаа. 42 настай эгч хүртэл хичээлд суудаг. -Ихэнх нь идэвхтэй хичээлээ хийж байна.
-Сургалтын төвийн чинь захирал хэн бэ. Жүжигчин И.Одончимэг нээлтээс хойшг ирсэн үү?
-Тэрийг мэдэхгүй. Ирээгүй.
МУГЖ И.Одончимэг хэвлэл мэдээллээр нас насны 50 гаруй хүүхэд сурч байгаа учраас бүлэг болгон ангилж хичээллэж байгаа гэж ярьж байсан. Харин “Одноогийн барьсан хөгшчүүлийн сургуульд сурах хүн олдохгүй. 30,40 нас гарсан хүмүүс сурч дунд сургуулийн гэрчилгээ аваад яах юм тэгснээс хогоо түүж ганц өдрийн хоолоо олсон дээр” гэх хүмүүс ч таарч байлаа. Зарим иргэд “Мобиком, Одончимэг нар нийлж шоу хийж байна. Мобикомоос төсөлдөө хяналт тавьж болох байсан. ч одоо хүртэл дуугүй байгаа нь нэгнийхээ нэрийг барьж нөгөө нь санхүүжүүлсэн болж шоу хийж байна” гэж байсан юм.
Эх сурвалж: polit.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ чинь цаашаа үргэлжлүүлээд авч явах хүмүүсийнх асуудал шүүдээ санхүүжилтээ аваад бариад өгснийг нь хороо хорин засаг дарга зэрэг хүмүүс нь хариуцаад улсаас санхүүжилтээ аваад явна. Үнэхээр тэнэг хүмүүс байх юмаа хийгээд өгсөн юмыг нь аятайхан арчлаад явж чадахгүй бэлэн юм дандаа харж байдаг. Энэ хүн чинь ямар тэрбумтан биш үргэлж цааш нь санхүүжүүлээд явна гэж юу байхавдээ
бага дунд ангийн хүүхдүүдийг улсын үнэ төлбөргүй сургуульд нь оруулаад өгдөггүй яасан хачин хороо хорин вэ,насанд хүрсэн бишиг боловсролгүй хүний ард ар гэр амьдрал байгаа шүү дээ тэдэнд болоцсрол өлгөж өгч амьдралдаа өөрчлөлт хийхэд нь тусалж байгаа нь том буян шүү дээ тэднийг насаараа боловсролгүй харанхуй хогоо түүгээд амьдраг гэж байгаа хороо юм уу хүүхдүүд тэртэй тэргүй улсын сургуульдаа явах ёстой тэнд нь оруулаад өгөхгүй юу ямар зэвүүн тэнэг юу ч хийхгүй байж хийсэн хүнийг өөчлөөд үгүйсгээд байдаг муухай сэтгэхүй шүү
татварын мөнгөөр цалинжаад суудаг хүмүүсийг хардаа ийм л байгаа юм даа худлаа юу ч хийх сэтгэл зүтгэлгүй өдөр хоног өнгөрөөж суудаг тэгээд бас юм хийж яваа хүнийг элдэв муугаар ярьж урмыг нь хугалах дуртай ,үнэн тэнэг сэтгэлгээтэй хоолны савнуудыг тэжээж байна даа бид нар хотын даргаа энэ хороон дарга нараа соль соль эрч хүчгтэй сэтгэлгээ зөв хүн тавимаар юм
ХҮНИЙГ БАС АРАЙ Ч ИНГЭЖ ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ ЭЭ ХИЙСЭН Л БАЙСАН Ш ДЭЭ ХАРИУЦСАН ХҮМҮҮС НЬ ЖААХАН СЭТГЭЛ ГАРГААД АРЧЛААД Л ЯВАХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ
eooo ene odoo yu ve er ni surguuli barij ogoh albatai yum uu
Thank you
bulk