Танд “Dislike” товчны хэрэг хэр гардаг вэ?
Фэйсбүүкийн хаан Марк Зукерберг энэ талаар санал бодлоо хуваалцан мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ “Dislike” товчийг анхнаасаа гаргаагүй шалтгаан нь энэ товч хэн нэгнийг эвгүй байдалд оруулах арга зам болох вий гэж бодож айсан гэнэ.
Тэгэхдээ тэд удахгүй “Dislike” товчийг нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Харин одоо нэмэхдээ хүмүүс сэтгэгдлээ илэрхийлэх нэг хэрэгсэл байхаар бодож байгаа юм. Тухайлбал хэн нэгний амьдралд харамсалтай явдал тохиолдоход энэ товчоор сэтгэгдлээ илэрхийлэх юм.
Одоо бол энэ тохиолдолд “Like” товч дарахаас өөр сонголт нь сэтгэгдлээ бичиж үлдээх байгаа .
Гэхдээ өнөө маргаашгүй нэвтрүүлэх төлөвлөгөө алга гэж Зукерберг ярьжээ. Ямар ч байсан Facebook-ын удирдлагуудын дунд энэ сэдэв яригдаад эхэлжээ.
URL: