Нам гүмхэн амьдарч байгаа “Сити” дээд сургуулийн мисс захирал
“Эра” гийн Д.Эрдэнтуяагийн гарын ганц шавь гэгддэг байсан мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан намтартай. Жижигхэн биетэй ч часхийсэн амбицтай М.Мөнхжаргал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, нэг хэсэг телевиз, сэтгүүлзүйгээр “занималдсан”. “Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч хийж, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий. Харин амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу тодорсон. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд өдгөө Мөнхжаргалын хувьд “Сити” дээд сургуулийн захирлын албыг хашиж байгаа билээ.
paparazzi.mn
URL: