НЗЦГ-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж хариуцлага тооцно
Сүүлийн хэд хоногт сошиал ертөнцөөр “Нийслэлийн замын цагдаагийн газраас шинэ жилийн баярын урамшуулал болгож ачигч автомашины үнийг 55 мянган төгрөг болгон бууруулсан тул иргэд та бүхэн яараарай” гэсэн мэдээлэл цацагдсан. Харин энэ мэдээллийг нийслэлийн замын цагдаагаас газраас няцааж байна.
Ачилтын хураамжийг 55 мянган төгрөг болгож бууруулж, зогсоолыг ойртуулсан нь ЦЕГ-ын даргыг өнгөрсөн сарын 11-нд гаргасан тушаал бөгөөд энэхүү арга хэмжээ шинэ жилийн баяр ёслолтой ямар ч холбоогүй гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Одбаяр хэлж байна.
Тэрбээр “Иргэд өөрийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөд дэлгэхдээ хувь хүн, албан байгууллагын нэр хүндэд халдаж болохгүй юм. Энэ нь Эрүүгийн хуулинд заасан гэмт хэрэг. Тиймээс дээрх мэдээллийг цацсан буюу төрийн байгууллагын нэр хүндэд халдсан этгээдийг эрэн сурвалжилж хариуцлага тооцно.” хэмээсэн юм.
URL: