Гэр барьж суулт зарлажээ

32_3cb14dfd3e134d6a73b5926a432bd023a1c63a28

Төрийн өмчийн хорооны төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од өчигдөр ажлынхаа үүдэнд гэр барьж суулт зарлажээ. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлж гурван сарын цалинтай чөлөө авсан аж. Ингээд эмчилгээ нь эрт дуусч, өнгөрсөн долоо хоногт ажилдаа орохоор ирэхэд нь орлон гүйцэтгэж байсан хүн өрөөнөөс нь хөөж гаргаж, хамгаалалтын алба дуудаж сүрдүүлсэн гэнэ.

 

О.Сэр-Од уг шийдвэрийг гаргаж, өөрийг нь орлох хүнийг хууль бусаар томилсон ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарыг эсэргүүцэж ийн суулт зарлажээ. ТӨХ-ны өмнө барьсан гэрийг өчигдөр цагдаагийнхан албадан буулгасан тул өнөөдөр тэрээр Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд гэрээ барьж суултаа үргэлжлүүлэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих