А.Гансүх УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх боллоо

e9938184ee5f7d0bigЗам тээврийн сайд асан А.Гансүх УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын бүтцэд цомхтгол хийхэд Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай нэгтгэсэн. Энэ өөрчлөлтөөр тэрбээр Засгийн газрын гадна үлдэж, яамгүй хоцорсон билээ. Хуульч мэргэжилтэй түүнийг энэ сарын 9-нд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхийн албан тушаалд томилжээ. Уг албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Н.Лувсанжав зөвлөх хуулийн дагуу өндөр насны тэтгэвэрт гарсан байна. УИХ-ын дарга албан ёсны дөрвөн зөвлөхтэй ажиллаж байгаагийн нэг нь А.Гансүх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих