Хоёр аймгийн нутагт галзуу өвчин гарчээ

галзуу Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн Хар дэл гэдэг газар энэ сарын 8-ны өдөр шалтгаангүйгээр хоёр тэмээ үхсэн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийнхэн очиж дээж авч мал эмнэлгийн лабориторид шинжлүүлэхэд галзуу өвчнөөр хорогдсон болохыг тогтоосон байна. Мөн  Өвөрхангай аймгийн Тарагт суманд энэ сарын 4-ны өдөр галзуу өвчнөөр нохой өвчилж улмаар үхжээ. Тиймээс Говь-Алтай аймгийн Цогт сум, Өвөрхангай аймгийн тарагт суманд 14 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих