Засгийн газрын бонд 2,5 тэрбум төгрөгөөр зарагджээ
Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт 230 гаруй мянган хувьцааг 3,6 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Үүнээс хамгийн олон тоогоор арилжаалагдсан хувьцаа “МОН-ИТ БУЛГААР” 140 шахам мянган хувьцаа тэрбум шахам төгрөг, “ЖЕНКО ТУР БЮРО” 23,6 мянган хувьцаа хоёр сая шахам төгрөг, “ХӨХ ГАН” 13,5 мянган хувьцаа 1,5 сая төгрөгөөр арилжаалагдсан бол өндөр үнэтэй хувьцаа нь “МОН-ИТ БУЛГААР” 140 шахам мянган хувьцаа тэрбум шахам төгрөг, “ГОВЬ” хоёр мянган хувьцаа 15 сая төгрөг, “ХАЙ БИ ОЙЛ” 11,7 мянган хувьцаа 6,7 тэрбум төгрөг болжээ. Харин Засгийн газрын жилийн 15,96 хувийн хүүтэй бонд 26816 ширхэг нийт 2,5 тэрбум төгрөгөөр зарагджээ.
URL: