Сайн хүмүүс муугаасаа хавьгүй олон байдгийм ш дээ /Хүмүүст тохиолдсон сайхан явдлууд/

good_man

Өнөөдөр өөртөө тохиолдсон зүйлийн талаар бичмээр санагдлаа. Өглөө ажлаасаа хоцрох шахаад автобусандаа суулаа. Автобусанд оронгуутаа мөнгөө гэртээ мартсанаа санадаг байгаа. Кондуктор эгчид үнэнээ хэллээ л дээ түрийвчээ мартчихаж та надад утасны дугаараа өгчих нэгж явуулчихъя гэхэд мөнгөө нэхээд л зогсоод байдаг байгаа. дараагийн буудал дээр буугаад ажилруугаа таксидаад очоод ажлынхаа хүнээс авч өгөхөөс гэсэн юм бодоод (//ажлаасаа хоцрох гэж байгаа болохоор гэрлүүгээ буцаж явах бодолгүй байсан//) байж байтал дунд сургуулийн охин байсан байх царайг нь харж чадаагүйээ гар дээр минь 500 төгрөг тавьчихаад яваад өгдөг байгаа (// яг автобус буудал дээр зогсоод хүмүүс орж ирж байсан үе//) нэг нь намайг кондуктор гэж андуурсан юм байхдаа ухааны юм бодоод би бишээ гэхийн завдалгүй нөгөө охин урд хаалгаар буугаад явчихлаа гэнэт надаа өгсөн юм байна гэж ойлгоод мөнгөө кондукторт өгөөд буцаад суудалдаа суулаа. Ажилруу явах замд өчннөөн юм бодогдуулдаг байна ш дээ. нүдээ олсон жижигхэн тус хичнээн их сэтгэгдэл төрүүлдэгийг. Би ямар их баярласан гээч. Өглөөг ийм сайхан энергитэй эхлүүлж байгаад сайхан байна. Тэр охинд үнэхээр их баярласан шүү. Хэн нэгэнд тусалмаар ч юм шиг нэг л тийм сайхан мэдрэмж үлдлээ.

————————————————————————————————————————————————————————————–

Сайхан сэтгэлтэй хүмүүс олон шүү гэснээс би өөрт тохиолдсоноо бичье. Мангар урт шүү
Механик коронда унадаг байваа. Мэдэх хүмүүс нь мэднэ хос араа нь тасарчдаг тэр нь олдодгүй байлаа. Нэг удаа нөхөр байхгүйд яг л нэг биш боллоо. Ктмсийн тэнд хөдлөөл ямар ч удирдлагагүй болоод л зогсчихлоо. Охины хичээл эхлэх гээд байдаг мөнгөө үзсэн 10мянга. За яадаг ч байсан хүүхдээ хүргэж өгье гээд нэг такси бариад хөдөллөө. Хүргэж өгөх замдаа таксины ахад яритал өгөөмөр дээр байгаа даа л гэж байна. Бүр хаана гэдгийг нь хүртэл зааж өглөө. Бүр туслах шинжтэй хүргээд өгье гэлээ. Баярлаад бас яахийм бэ гээд хэлчиж чаддаггүй. /10мянгатай хүн яаж 13-с хороолол, тэгснээ өгөөмөр лүү тэгээд 13 луу орохоор 10мянгаас дээш л мөнгө гарч таарнаа даа тэгээд бас ямар мөнгөөрөө ч торос авах гээд байгаан бүү мэд/ нөхөр яваад удаагүй болохоор машингүй хэд хонохоо ч мэдэхгүй, бас дээрээс нь олддоггүй торосийг олчих ч юм билүү гэж бодоод. тэгсэн ямар ч байсан өгөөмөр орлоо торос хамтдаа хайлаа олддоггүй дээ, бас хүмүүс тасарсныг нь авчрахгүй бол таардаггүй юмаа л гэж байна. Буцаад явлаа машин дээрээ ирээд ах-ын таньдаг машин засдаг хүмүүс ч ирлээ задаллаа. засварчин ах нар үглээстэй — ёстой үзэн ядсан хүнээ корондагийн торос задал гэж хэлмээр юм байна энтр кк аймшигтай хэцүү юм билээ… нөгөө 10аасаа ах нарт ядаж ундаа авчирч өглөө. Тэгсэн нэг хар корондатай залуу ирээд зогссоноо надад нэг илүү торос байгаашд ёоооо ийм сайхан айн. намайг дагаж очоод гэрээс авчих гэдийн. тэр нээрээ сайн залуу… угаасаа зовлон нэгтэй хүмүүс ойлгодог юм билээ. Би бас өмнө нь тасарч байхад солонгосоос захиж авчирч байсийн…. тэр залуу бас юмыг яаж мэдэхэв гээд 2-ыг авсан байж л дээ кк. Тэгээд нөгөө Ах-тайгаа дахин хороолол орж торосыг нь авлаа. Буцаж ирээд нөгөө ах нараараа буцаагаад угсрууллаа. Ахад үнэнээ хэллээ та утсаа өгчих надад энэ мөнгө л байна гээд нөгөө засварчин ах нарт өгөөд тэр ахад дараа нь манай хүн очиж мөнгө өгсөн дөө. Азтай мөртлөө сайхан хүмүүс хаа сайгүй байдаг юм билээ. Хүмүүс ярихаар бараг итгэдэггүйм. Тйим азтай байна гэж байх уу гээд л … байдаг л юм билэээ

————————————————————————————————————————————————————————————–

Инээдтэй ч юмшиг, эвгүй ч юмшиг саяханы нэг болсон явдлаасаа хуваалцахаар шийдлээ..Та бүхнийг буруугаар ойлгож, буруугаар ашиглахгүй байхыг хүсье!
Би ер нь жаахан ходоод, гэдэсний асуудалтай гэхүү, ажиллагаа муутай хүн л дээ..
Байс хийгээд л Өтгөн хатаад, Хүндэрч чадахаа байчихдаг,
Тэгээд л бараг 7 хоног бие засч чадахгүй болчихоор тэгээд л асуудал эхлэж байгаа юмдаа…
Саяхан энэ маань Дахиад….!!!!
Уйлаан майлаан болоодл, эмнэлэгт очоод ч .. Клизм тавиуллаа олигтой үр дүнд хүрсэнгүй дээ …
Гэтэл Хажууд байсан Хань маань бараг надаас илүү шаналаж байнаа..
Эмч нарыг нь бараг загнаад л…
Хамаг хөлс нь гарчихсан хажууд хамт дүлээд л… Бараг л төрж байгаам шиг л юм болвоо..
Тэгсэнээ аймар шийдцэн царайтай * Алив миний хайр цаашаа харж бай, хайр нь сороод ч хамаагүй гаргий наадмууг чинь*
гэдэг байгаа..
Сонсоод нөгөө уйлаан майлаан болж байсан Би бүүр өвчинөө мартаад тататлаа инээгээд бас хайр ч хүрээд…
Ямартай ч нэгэн биений минь нөгөө тал миний Хань намайг өвдвөл өөрөө өвдсөнөөс ч илүү халамжилдаг сайхан сэтгэлтэй залуу..
Миний Хайр шиг ийм халамжтай, сайхан сэтгэлтэй залуус олон байх гэж бодож байна…

————————————————————————————————————————————————————————————–

Өглөөө босоол нэг эргүүтсэн малаас болоод бөөн стресс. Заза юутай ч гарч хоол идье гэж бодоод ойрхон хоол идэх гээд гадагшаа гарлөө, сайндаа ч биш залхуураад бэлэн юм идэх гээд. Манай ойрхон зочин бууз байдаг юм тийшээ ород буузны иж бүрдэлээс нь захиалчихаад суужийтал нэг буурал үстэй настай өвөө орж ирээд надаас юм асуугаад байнаа. Хүүхээ бууз зардагуу хилээр нь зардагуу гээл тэгэхээр нь: өвөө би энд ажилдаггүй ээ та тэндээс асуу гээд кассруу нь явуулчлөө. Тэгсэн нөгө өвөө баахан юм асуугаал тэгж тэгж нэг буланд очоод цонхоор хараад суучлаа. Хөөрхийдөө хөгшин настай хүн өлсөөд байсан ч хоол өгөөч гээд гуйж чадахгүй байгаа бололтой.Миний хоол ч ирлээ. Тэгэхээр нь өвөөг өрөвдөөд хоолоо аваачиж өгөөд та энийг идээрэй би мөнгийг нь төлчихсөн санаа зоволтгүй гэсэн чинь надаас санаа нь зовсон бололтой. Миний хүү өөрөө идсииймүү гэнээ,хэхэ эвийдээ. За зүгээрээ би идсэн,сайхан хооллоорой гэсэн чинь ам нь өмөлзөөд баяраллаа охиндоо гээд үлдсэн дээ. Хоол идээгүй ч аймар том сайхан энерги аваал сэтгэл цадаад сайхан болсондоо.

————————————————————————————————————————————————————————————–

Миний өвөө далан нас хол давтлаа инжинерийн ажлаа хийсээр гэр орноо аваад явчихдаг үр хүүхдээ тэтгэчихдэг нуруутай хүн байлаа. Хажуугаар нь байнга хүнд туслана, эзэнгүй нохой авчирч тэжээнэ. Нохойнууд нь бондойцон тарган нохойнууд байдаг байлаа.
Хорт хавдар оноштой байж л ажлаа хийгээд л, бүр нэг удаа байшин барьж байгаа цэргүүдэд (огт танихгүй айлын танихгүй цэргүүд) хоол хийж өгдөг байсан байгаа юм. Бод доо. Далан нас хол давсан бие нь тааруу байж автусаар Хар Хорин зах орж мах гурил аваад зуслан руу явдаг байсан байгаан. Тэрийг нь сүүлд л мэдсэн. Тэгсэн нэг удаа байшингаа эргэх гээд очтол манайх хачин гоё төмөр хашаатай болцон байсан. Цэргүүд илүү гарсан хашаагаа манайд бариад өгцөн.

————————————————————————————————————————————————————————————–

Ойрдоо гадаа их хүйтэн байгаа болохоор бодон бодон өчигдөр цаг гаргаж гэртээ будаатай хийцтэй цай бас шөлтэй хоол хийгээд л дүүгийн хамтаар гадаа бохь чихэр зардаг, зам цэвэрлэдэг хүмүүст өгөхөөр гарлаа. Сансраас эхлээд л тарааж явсаар багшийн дээдийн 2 талын буудлын хавиар байгаа хүмүүст тараагаад л дууссан. 2-3 хүн нэрэлхсэн юм уу эсвэл үнэхээр цай уумааргүй байсан уу огт аваагүй. Зарим нь өө ийм аян явдаг юм гээд л, зарим нь ингэдэг л юм, буяны юм тарааж байгаа хүүхдүүд байна гээд л ойр байгаа нэгнээ дуудаж өгөөд л. магагдгүй тэр хүмүүс үг ч хэлэх сөхөөгүй болтолоо даарсан байсан байх даа. Ямартай ч дүү бид 2ын сэтгэл гаргаж хийсэн цай хоол тэднийг 1 минут ч гэсэн дулаан байлгасан байх гэж найдаж байгаа.

————————————————————————————————————————————————————————————–

Гоё эмээ. Автобусны хаалганы ойролцоо сууж байтал нэг эмээ ороод ирхээр нь босоод өгтөл тэр эмээ. Баяралла. миний хүү хамгын арын суудал дээр сууж бай гэжүү.

————————————————————————————————————————————————————————————–

Уржигдар ажлын үүдэнд тамхилаад зогсож байсан юм. Алсыг ширтэхнээ нэг залуу урд байрны шатаар уруудаж байгаад саваад унацан. Эхлээд хараад ээ болгоомжтой байхгүй дээ гээл инээд хүрээд… тэгээл хараад байсан босч ирдэггүй ээ. Тамхиа угзруулж 2 сорчихоод яваад очсон чинь нуль цус… ухаан алгаа өнөөх залуу. Тухайн үед инээд хүрч байсан бол хэсэгхэн хормын дараа түргэн дуудах үед гуравхан тоо оруулах гэж гар салгалаад юу ч болов, хамаг биений хөлс гараад, үсэрсэн урссан цус, хиймэл амьсгаа, анхан шатны тусламж… яах ёстойм бол гэж баахан пайнагтаж зогслоо би ч хэрэг алгаа Удалгүй түргэн ирээд аваад явсан. Залуу хүн шүү дээ бурхан минь цаг нь болоогүй л байгаасай гээл залбирч суусан. Маргааш нь ээж нь гээд хүн намайг сурагласаар ажил дээр ирсэн. Шууд тэр өдөртөө хагалгаанд ороод амжилттай болсон. Одоо амь насанд нь аюулгүй, гэхдээ ухаангүй байгаа. Эмч нь түргэн дуудсан залууд баярла. Удсан бол боломжгүй байсан юм гэсэн гэнэ. Ээж нь нулимс нь цийлэгнэж ирээд л миний хүү баярлалаа, хүүгийн минь амийг аварсан байна гэж ирээл миний гарыг атгачихаад л баахан ерөөсөн. Би ч нулимс гарчихаа шахаал… Тэгээд надад зөндөө гоё юм авчирсан. Тэрийг нь би одоо ч идэж барку, бас гоё хоолонд оруулсан. Залууг нь сэрэхээр очиж уулзана л гэцэн байгаа. Мундаг найзтай болох ч юм билүү
Юм гэдэг их сонин, тухайн үед миний тамхи дуусаж таараад би инээгээд ажилруугаа орсон бол магадгүй өөр хүн тэр залууд туслах байсан байх, гэхдээ амжаачүү гүү чүү… Цаг нь болсон бол цоо эрүүл байсан ч үхнэ, цаг нь болоогүй бол яаж ч гэмтсэн сэхнэ тиймээ?
Одоо хальтиргаатай байгаа тул шат, автобусны буудал, зам хөндлөн гарахдаа болгоомжтой байгаарай

————————————————————————————————————————————————————————————–

1901737_10152698028708876_4414560391592967730_n


URL:

Сэтгэгдэл бичих