“Korean Air” компанийн дэд захирал ууттай самраас болж ажлаасаа халагджээ

korea012010Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Хитер Чо хэмээх эмэгтэй албан тушаалаасаа огцорчээ.

 

Түүний огцрох болсон шалтгаан нь тэрбээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотоос Солонгосын Инчоныг зорьсон нислэгээр үйлчлүүлсэн ба тухайн үед Хитер Чо онгоцны үйлчлэгчээс самар авчрахыг хүсэхэд ажилтан ууттай самар авчирч өгчээ. Харин Хитер Чо самрыг уутнаас нь гаргах ёстой байсан хэмээн уурлаж бухимдан улмаар үйлчилгээний ажилтныг онгоцноос буулгахыг шаардаж Инчоны онгоцыг 11 минут саатуулсан байна.

 

Харин түүний уг үйлдлийн цахим сүлжээгээр их шүүмжилсэн бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээлгэхийг шаардсан учир түүнийг ийнхүү албан тушаалаас нь чөлөөлжээ.

 

Компанийн удирдлагуудын зүгээс Хитер Чог үйлчилгээ хариуцсан албаны захирал учраас ийм шаардлага тавих эрхтэй хэмээн тайлбарлаж байсан юм.


URL:

Нэр: oyun Огноо: 11 December 2014

Davarsan gar ve.

Сэтгэгдэл бичих