Скарлет Йохансон өөрийгөө муу ээж гэж боддогоо хэллээ

0218

Жүжигчин Скарлет Йохансон “People”сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ өөрийгөө муу ээж хэмээн хэлжээ. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 2-нд охинтой болсон билээ. Жүжигчин бүсгүй охиноо төрүүлсний дараахан олны өмнө гараагүй байсан юм. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Gala”сэтгүүлээс шалгаруулдаг “Оны онцлох 100 эрхэм” хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар оролцжээ. Хэдхэн сарын өмнө төрсөн ч Скарлет өмнөх шигээ сайхан харагдаж байсныг барууны хэвлэлүүд онцолж байсан юм.

Йохансон ярихдаа “Би жүжигчин хүн. Би үргэлж сайхан харагдах хэрэгтэй. Хорвоод мэндлээд хоёрхон сар өнгөрч байгаа охиноо хөхөөрөө хооллохгүй байгаадаа харамсч байна. Намайг ээж минь “муу охин” гэж зэмлэсэн. Би өөрөө л сайхан харагдахын тулд охиноо зовоож байна. Би ингэж ярьж байгаа ч орой очоод л охиноо угжаар хооллох болно. Намайг уучлаарай. Би муу ээж” гэж хэлжээ.  Жүжигчин бүсгүй ярилцлагынхаа төгсгөлд “Охиноо хөхөөрөө хооллохгүй байна гэж найз залуу минь их уурласан” гэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих