Ёкузона хакухог Монголоор ярьсан, суганыхаа үсээ гүйцэт хусаагүй гэдэг үл ялих шалтгаар шийтгэх нь

Ёкузона хакухоЯпоны мэргэжлийн сумогийн дэвжээг монгол бөхчүүд эзэгнээд цөөнгүй жилийг үдээд байна. Сүүлийн дөрвөн их аварга нь дөрвүүлээ монгол залуус байгаа нь үндэсний өв соёлоо дээдэлдэг зарим нэгэн япончуудын уур цухлыг ихээхэн хүргээд байгаа билээ. Хэдэн жилийн өмнө японы бөхчүүдийнх нь тогтоосон бүх дээд амжилтыг эвдэх нь гэж айсан сумо бөхийн холбооныхон яаран сандран Их аварга Д.Дагвадоржийг хүчээр зодог тайлуулсан. Монголд ирж хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглосныг нь байж болшгүй хэрэг мэт Японы бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг өдөр, нэг цагт гаргаж байлаа. Мөн хаа явсан газар нь дагаж, усанд ороод гараад ирэхэд нь авсан зургаа эвлүүлэн “Рок дуучин шиг үсээ унжуулж гадуур явлаа” гэх мэтээр элдэв зүйл санаанаасаа зохион бичиж, сэтгэлээр унагаж байсан. Сүүлдээ бүр зохион байгуулалттайгаар нэгэн хятад хүнийг ашиглаж, худал мэдүүлэг өгснөөр түүнийг зодгоо тайлахаас өөр аргагүй байдалд оруулж байлаа. Өнөө хүн нь сүүлд нь уучлал гуйж, худал зүйл хэлсэндээ түмэнтээ уучлал гуйсан ч нэгэнт оройтсон байсан юм. Япончууд Их аварга Д.Дагвадоржийг зодгийг нь тайлуулсандаа тун чиг баяртай байсан ч дараа дараагийн аваргуудын өмнө хүчин мөхөсдөөд байгаа юм. Харумафүжи, Хакухог залгамжлан залуу бөх Ичиножио цахиур хагалан гарч ирээд байгаа. Саяхан өндөрлөсөн Фүкүока хотноо болсон мэргэжлийн сумогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёд 69 дэх ёкозүна Хакухо М.Даваажаргал 14 давж, дээд зиндаанд 32 дахь удаагаа түрүүлээд байна. Ингэснээр Хакухо Японы алдарт их аварга Тайхогийн 43 жилийн өмнө тогтоож байсан амжилттай эн зэрэгцэх түүхэн ялалтыг байгууллаа. Хакухо энэхүү амжилтыг 2006 оноос хойш найман жилийн дотор тогтоосон бол аугаа их аварга Тайхо 11 жилийн дотор 32 түрүүлсэн байдаг. Хакухо эзэн хааны цомыг гардаж авах үедээ монголоор талархлын үгээ хэлсэн нь олон япончуудын дургүйцлийг хүргэчихэв.

Үүнийг далимдуулан үндсэрхэг үзэлтэй япончууд түүнийг зодог тайлуулахыг шаардаж эхэлжээ. Тэр ч байтугай эзэн хааны цомыг аваад гараа өргөхөд нь “Суганыхаа үсийг хусч, бидэнд хүндэтгэл үзүүлсэнгүй” хэмээн эсэргүүцэж, эгээтэй л жагсаал цуглаан хийх дөхсөн гэнэ. Хамгийн хачирхалтай нь япончуудын гаргаж , буй энэхүү саналыг Мэргэжлийн сумогийн холбооныхон ихээхэн дэмжиж байгаа аж. Тэд “Эзэн хааны цомыг гардахдаа дүрмийн алдаа гаргасан” хэмээн Их аваргад маань хариуцлага тооцох сураг дуулдаж эхэллээ. Гэхдээ Японы иргэн болбол ямар нэгэн шийтгэл оноохгүй гэж амласан гэнэ.

 

 

Одоо цаг


URL:

Нэр: Anonymous Огноо: 11 December 2014

bitii his naimiruulaad deveed bai arliin odoinuud yahav dee toirood l guigeed baina biz kkkk

Нэр: Хуцваа Огноо: 12 December 2014

Наана чинь болохгүй бол аваргаа эх орондоо хүрээд ир удахгүй наад арал чинь живнэ

Сэтгэгдэл бичих