Ким Чен Уны олны өмнө уйлсан хоёр дахь тохиолдол

20111-1024x733

Ким Ир Сэний дурсгалыг хүндэтгэсэн арга хэмжээний үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун олны өмнө уйлжээ. Энэхүү арга хэмжээг “Arirang” телевизийн хөтлөгч Хэ Чи Мүн хөтлөн явуулжээ. Тэрбээр “Хойд Солонгосын ард түмэн болон дэлхий нийт агуу удирдагч, Хойд Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ир Сэний үйл хэргийг мартах учиргүй. Бид энэ эрхмийн төлөө амьдрах учиртай. Та бол Хойд Солонгосын зүрх. Таныг үүрд мөнх хайрлах болно” гэж хэлжээ. Германы “Piz Feed” агентлаг “Хөтлөгчийг ийнхүү хэлсний дараа Ким Чен Ун  нулимсаа барьж дийлэлгүй уйлсан” гэж мэдээлжээ.

2011 оны аравдугаар сард удирдагчийн эцэг Ким Чен Ир таалал төгссөн юм. Тэр үед Ким Чен Ун анх удаагаа олны өмнө уйлж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих