“Хонхны дуу”-нд төрийн соёрхол хүртээлээ

58229

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчиллын сүлд дуу болох “Хонхны дуу”-нд Төрийн соёрхол хүртээлээ. “Хонхны дуу” бол ардчиллыг тунхаглаж өгсөн дуу юм. С.Цогтсайхан агсан энэхүү дууны үг, аяыг өөрөө зохиож дуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хонх” хамтлагийн ахлагч С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг, гэргий Н.Наташа, ах С.Майнбаяр, хамтлагийн дуучин н.Энхбаяр нарыг өнөөдөр хүлээн авч уулзан, Төрийн шагналаа гардуулж өгсөн юм. Түүнчлэн энэ сарын 6-нд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрөөр С.Цогтсайхан агсны хөшөөний нээлтийг хийсэн билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих