Шинжааны хэргээр найман хүнд цаазын ял оноов

45Шинжаан Уйгурын өөртөө засах оронд энэ оны дөрөв болон тавдугаар сард олон хүний аминд хүрсэн хоёр халдлага болсонтой холбогдуулан БНХАУ-ын шүүх найман хүнийг цаазаар авах ялаар шийтгэжээ. Шинжааны нийслэл Өрөмч хотын галт тэрэгний буудалд өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлбэрэлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 70 хүн гэмтэж бэртсэн юм. Мөн тавдугаар сард Өрөмчийн задгай зах руу халдагчид хоёр машинтай дайран орж, тэсрэх төхөөрөмж дэлбэлсний улмаас 39 хүн амь үрэгдэж, 94 хүн гэмтэж бэртсэн билээ. Шинжааны нийслэл Өрөмчийн шүүх дөрөвдүгээр сард болсон хэргээр хоёр хүнд, тавдугаар сарын хэргээр зургаан хүнд цаазаар авах ял шийтгэжээ. Шүүгдэгчид “Зүүн Туркменистаны лалын хөдөлгөөн” бүлэглэлээс үүрэг болгосны дагуу тэсрэг төхөөрөмж хийж, террорист халдлага явуулсан гэжшүүх үзсэн байна.

 

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих