Шинээр томилогдсон сайд нар тамгаа гардаж авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүд, сайд нараар дараах хүмүүсийг томиллоо.
1. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх
2. Монгол Улсын сайд бөгөөд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол
4. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
5. Сангийн сайд Ж.Эрдэнэбат
6. Хууль зүйн сайд Д.Дорлигжав
7. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат
8. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар
9. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон
10. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
11. Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү
12. Уул уурхайн сайд Р.Жигжид
13. Хөдөлмөрийн сайд Ц.Чинзориг
14. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
15. Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа
16. Эрчим хүчний сайд Д.Зоригт
17. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
18. Монгол Улсын сайд М.Энхсайхан
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зарим сайд нарт тамгыг нь гардууллаа. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Монгол Улсын сайд М.Энхсайхан нарт тамгыг нь гардуулж, улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ ёслолын дараагаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт тамгыг нь гардуулж, ажлын амжилт хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
URL: