Робин ван Персигийн гоол “Улаан чөтгөрүүд” тав дараалсан ялалт авлаа

uls_5486bd6d18eea_1Английн Премьер лигийн 15 дугаар тойрогт “Манчестер Юнайтэд” баг айлын талбай дээр зочлон “Саутгемптон” багийг 2:1-ийн харьцаатай буулган авчээ. “Улаан чөтгөрүүд”-ийн довтлогч Робин ван Перси энэ тоглолтод хоёр гоол эсрэг багийн хаалганд хийсэн байна. Луи ван Галийн хөвгүүд ийнхүү тав дараалан ялалт байгуулав.

Робин ван Перси тоглолтын 12 болон 71 дэх минутад гоолдсон аж. Ингэснээр Голландын шигшээ багийн довтлогч залуу Английн Премьер лигт 140 дэх гоолоо оруулжээ. Тэрбээр энэ амжилтыг үзүүлж чадсан 10 дахь тоглогч болжээ.

Тэрбээр тоглолтын дараа “Эхний гоол жаахан аз туршсан хэрэг болсон. 10-аас 9-д нь орохгүй л гоол. Тэрэн дээр би жаахан азтай байсан. Гэхдээ л иймэрхүү нөхцөл байдалд азтай байх хэрэгтэй байдаг. Фитнесс талаасаа сүүлийн хоёр долоо хоногийн турш би их сайн байгаа. Өнөөдөр ч сүүлийн минут хүртэл тийм байж чадлаа. Ийм л зүйлийг хүсдэг шүү дээ. Гоол ассистууд байгаа цагт хожил ирдэг. Бид зөв замдаа орсон. Одоо бид энэ байдлаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Southampton 1 – 2 Manchester United – English… by Football–Live

 

Robin van Persie proved Manchester United's matchwinner scoring both goals in a 2-1 win at Southampton on Monday night

 

 

Van Persie gave United an early first half lead after capitalising on Southampton captain Jose Fonte's mistake

 

United captain Wayne Rooney (centre) and Ashley Young (left) are the first to congratulate Van Persie on his strike

 

Van Persie (centre left) also celebrates his goal with a hug from young defender Paddy McNair (second left)


URL:

Сэтгэгдэл бичих