“Дүрэм зөрчсөн жолооч утаан дунд ороод алга болчихлоо”

утаОлон нийтийн цахим сүлжээнд “Замын цагдаа дүрэм зөрчсөн жолоочтой хөөцөлдтөл өнөөх нь гэр хорооллын утаан дунд ороод алга болчихож гэнэ” гэсэн хошин яриа дэлгэрчээ. Энэ бол аргаа барсан иргэдийн зохиосон яриа. Хэдхэн хоногийн дараа идэр ес эх-лэх гэж байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийг тэр аяар нь бүрхэж, бүр байх ёстой энгийн зүйл мэт болсон утаа энэ жил ч гэр хорооллын гудамж, талбайг бүрхсээр л. Энэ их утаа амьсгал давхцуулж, хоолой гашуу оргиулдаг тухай иргэд ч өөр хоорондоо ярилцсаар. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” хэмээн ам алдсан удаатай. Гэвч утаа ч буурсангүй, хариуцлага хүлээх ёстой хүн нь ч огцорлоо. Өвөл болгон их хотын агаар ийм байдаг болохоор иргэд бараг дасчээ. Судалгаагаар, нийслэлийн агаа рын бохирдолд гэр хороолол 52, автомашин 20, нам даралтын зуух 10, дулааны цахилгаан станц зургаа, бусад хүчин зүйл 12 хувиар нөлөөлдөг гэж гарчээ. Энэ нь нийслэлийн утааны ихэнх хувийг гэр хорооллын утаа бүрдүүлдэг гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс бид гэр хорооллын утаа хэр хэмжээтэй байгааг сурвалжиллаа. Гэр хорооллын иргэдтэй уулзахад “Өглөө, оройн цагаар гэр хорооллын утаа ихэсч хоолой, нүд хорсгох нь энүүхэнд. Ялангуяа Дарь-Эх, Зуун айл орчмын утаанд оройн цагаар орчин тойрны юм үзэгдэхгүй болдог. Энэ жил цасгүй байгаагаас хуу райшилттай, дээр нь шороо, тоос ихтэйгээс болж наад зах нь угаасан хувцас гадаа өлгөхөд утааны үнэр, шороо тоос шингэж байна” гэх хүн олон байх аж. Мөн иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг хэлж байлаа. Уг нь нийслэлийн утааг бууруулах үүднээс 2011 онд Нийслэлийн агаа рын бохирдлыг бууруулах ту хай хууль батлагдсан байдаг. Гэвч энэ нь төслийн зуух төдийхнөөр хэрэгжиж буйг иргэд шүүмжилж байлаа.

утаа

Утаа буурахгүй байгаад хэн хариуцлага хүлээх вэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн харьяанд байсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог өмнөх Засгийн газрын мэдэлд шилжүүлснээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хариуцах болсон. Улмаар 2013-2014 онд утааг бууруулахад 20.26 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгөөр сайжруулсан зуухаар гэр хорооллын айл өрхүүдийг хангах, хийн түлшний хэрэглээг нэмэх зэрэг ажлыг санхүүжүүлсэн ч утаа буурсангүй. Тэр ч бүү хэл Н.Алтанхуяг хэлсэн үгээ мартаж нийслэлийн гэр хорооллынхонд хамгийн их утаа тортогтой гэгдэх Багануурын нүүрсийг “Нүүрс” хөтөлбөр нэрээр иргэдэд шахаж, төсвийн мөнгөөр утааг бууруулах биш, харин ч улам ихэсгэсэн гэдгийг олон хүн шүүмжилдэг. Харин “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хүмүүс нь мөнгө идсэн хэргээр баригдсан болохоор энэ жил тус хөтөлбөр хэрэгжсэнгүй. Тэгсэн ч ченжүүд Багануурын нүүрсийг машин машинаар нь нийслэлийн иргэдэд борлуулж байна. Багануурын нүүрс хөө, тортог ихтэй ч шаталт, халалт сайтай гэдгээр нь иргэд түлхүү худалдан авдаг. Ингэснээр агаарын бохирдол буурах биш улам нэмэгдэж байна.

“Цэвэр агаар” сан өнгөрсөн гурван жил 91 тэрбум төгрөг зарцуулжээ

“Цэвэр агаар” сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас агаарыг хамгаалах, бохир-дохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягд лыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтыг санхүүжүүлдэг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт91.255 тэрбум төгрөг“Цэвэр агаар” санд төсөвлөснөөс 20 гаруй төрлийн төсөл арга хэмжээнд73.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин ирэх жил Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт Засгийн газраас30 тэрбум төгрөг төлөвлөсний тэн хагасыг нь хасаад 15 тэрбум төгрөг болгожээ. Энэ нь ирэх жилийн агаарын бохирдлыг бууруулахад хаана нь ч хүрэхгүй гэдгийг албаны хүмүүс хэлж бай гаа. Харин энэ тухай иргэд “15 тэрбум ч бай, 1.5 тэрбум ч бай үр дүн нь ижил. Аль болох их мөнгө тусгуулаад өөрсдөө халааслах гэж байгаа юм” гэх ажээ.

“Хорт утааны баг тараавал бараг дээр биз”

Хан-Уул дүүргийн иргэн Г.Чулуунчимэг:

-Нийслэлд амьдрах аргагүй бол тол агаарын бохирдол нэмэгдэж байна. Агаарын бохирдлоос ул баалж хоолой сэрэвгэнэж ха-ниалгах, хамар битүүрэх гээд харшлын шинж тэмдэг илэрдэг болсон. Нялх, бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ бүр илүү хохирдог байх. Утааг бууруулах ажил хийдэг, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Цэвэр агаар” сан гэх зэрэг олон байгууллага байдаг гэсэн. Эдгээр нь элдэв янзын зуух тараахаас өөр дорвитой ажил хийж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Олон тэрбум төгрөг зарцуулаад бохирдолтой тэмцэж байгаа л гэдэг. Гэтэл утаа багассан юм алга. Бохирдлоо арилгаж чадахгүй бол хорт утааны баг тараавал бараг дээр биз. Уг нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа нийслэлийн утааг бууруулах талд бага ч болов ажил хийж байсан гэж боддог. Харин Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод хуучин хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн хийж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй л байна.

Агаарын бохирдлоос үүдэлтэй олон янзын шинэ өвчин гарч байна

Чингэлтэй дүүргийн иргэн  Ж.Болдсайхан:

-Хүйтний улирал болохоор нийслэлийн утаа өдийд их болдог. Ялангуяа гэр хороололд бага насны хүүхэд амьдрах нөхцөл, боломж байхгүй болтол утаа ихэсдэг. Жилийн жилд л өвөл болохоор агаарын бохирдлыг бууруулах талаар ярих юм. Мөн энэ талаар их мөнгөтэй төсөл хэрэгжүүлж, компаниуд хоорондоо өрсөлдөж эхэлдэг. Гэвч бүгд л худлаа, бизнесийн чанартай байна. Өнөө дөр Монголын агаарын бохирдлыг дэлхий нийтийн агаарын бохирдолтой харьцуулаад үзэхэд Хятадын дараа орох болоод байна. Гэр хорооллын иргэд цагаан өнгийн хувцас өмсөх боломжгүй болтлоо утаан дунд амь дарч байгаа.

Үүнээс гадна утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй олон янзын шинэ өвчин дэлгэрч байна. Иргэдийн олонхи нь уушгины өвчтэй болж эхэллээ. Ханиад л гэхэд хэд хэдэн төрлөөрөө гарч хүүхдийн эмнэлгүүд хэвтэх оргүй болтлоо дүүрсэн гэж хэвлэл мэдээллээр өдөр болгон гарах юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх гарч ирээд л агаарын бохирдол, “Цэвэр агаар” төслийн зуух гэж ярьсан. Тэр ч байтугай өөрөө гэр хорооллын айлд очиж гал түлж гай хуулаад байсан. Гэтэл энэ нь ямар ч үр дүнд хүрээгүй. Засгийн газрын тэргүүн байсан хүнийг буруутгах нь гол биш. Гэхдээ иргэдийн төлөө ажил ладаг төрийн түшээд байхгүй болсон юм уу гэсэн бодолтой байна.

 

М.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих