Хүү нь эцгийгээ авлигын хэрэгт буруутгав
Олон улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ны ерөнхийлөгч Ламина Диакийн хүү Массат Диак эцгийгээ хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байна. Катар улс 2019 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ийг нийслэл Дохадаа зохион байгуулах эрхийг авахдаа ноён Ламинад таван сая ам.долларын авлига өгсөн хэмээн бага Диак “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. IAAF болон катарчууд үүнийг эрс үгүйсгэж байгаа бөгөөд өөрийнх нь мэдэгдэлтэй холбоотой нэг бус томоохон сайт дээр гарсан мэдээллийг захиалгаар устгуулсан хэмээн Диак өгүүлэв.
uls
URL: