ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХАВ
Улстөрийн амьдрал буцалж өөр хоорондоо хэл амаа ололцох гэж ядаж байдаг. Гэтэл төрийн гурван өндөрлөгийн нэг гэж хэрэндээ л олноо хүндэтгэгддэг УИХ-ын дарга З.Энхболд гуай өчигдөрийн чуулганыг 19:00 орчимд орхин гарч одсон. Харин түүний орыг дэд дарга М.Энхболд нь ахалж хуралдуулж шинэхэн засгийн газраа өлгийдөж авах юм.
Энэхүү яаруу сандруу гарч одсон эрхэм хурлын дарга маань Ардчилсан хувьсгалын бөхийн барилдаан дээр оччихсон хээв нэг зураг дарсан шиг суугаа нь баяр цэнгэлд дуртай нэгэн гэдгээ харуулсан хэрэг. Түүний зургийг хажуунаас нь дараад твиттерт жиргэх санаагаа эрхэм гишүүн Х.Баттулга яаж алдах вэ. Тиймдээ ч өөрийн твиттер хуудаснаа “Жиргээч … З.Энхболд…бөхийн барилдаан дээр…” хэмээн зургийг нийтэлсэн байх юм.
Хачирхалтай улс төр л гэж энийг хэлэх байх. Улс орны эрх ашгийн төлөө санаа зовсон хүн энэ улс төрд байна уу гэж хардах хардалгын нэгэн сэжүүр. Ойлгомжтой өнөө сайхан яриад л ард түмнийхээ амьдралыг, эдийн засгийн хямралыг өөд нь татна хэмээн нэгэн дуутайгаар шахуу өмнөх Засгийн газраа унагаж одоо Шийдлийн засгийн газар нэртэй томоохон МАНАН үүсгэж суугаа тэдний хоёрт нь лавтайяа энэ нийгэм, эдийн засгийн амьдрал чухал биш бололтой. Х.Баттулга чуулган дээр хэрүүл хийхгүй байсны ч учир тайлагдав. Түүнд энэ засгийн газар болоод иргэдийн амьдрал тийм ч хамаатай зүйл биш тиймээс л найр наадам хэсэж явсан хэрэг. Харин араас нь ангийн дарга нь орж ирсэн байхыг ард түмэндээ мэдээлэх гээд өөрийгөө ч бас бариад өгчихсөн нь ХЭРЭЭ ХЭРЭЭНИЙХЭЭ ХАРЫГ ГАЙХДАГ үлгэрийг санагдуулна.
Ямартаа ч улс орныхоо төлөө санаа зовнидог гээд л олны өмнө жүжиг тавьж суудаг эрхмүүдийн үнэн төрхийг энэ мэтхэн зүйлээс харахад дэндүү харамсмаар… Ард түмний итгэлийг алдахгүй хэмээн гарч ирсэн тэдний хийх ажил нь өөр хоорондоо үгийн хор, зөөлөн чулуу шидэлцсээр л өнгөрөөдөг 4 жилийн хугацаа мөдхөн дуусна гэдгийг санах л хэрэгтэй дээ.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
эмх журманд нь оруулчихсан хурал орхиод гарахад яахавдээ мэнхээд алх цохих л үлдсэншдээ
ugasa hudlaa garuud.
Namiin darga namiinhaa bayriin arga hemjeend bn yagaad bolohgui gej
battulga min er hun shig bai
хулгайч хулгайчаа бариж идэх бага хэрэг болсон хулгайч луйварчид өөрийгөө тэжээсэн эзнээн амьдаар нь бариж идэж байхад энхбарыг өөрий нь тэжээсэн хулгайч ноход бариж идсэн шүү дээ
ухаалаг төр хаанаас ч ажлаа хийж болно оо