Х.Тэмүүжинг Тахарын алба хамгаалалтанд авч магадгүй байна

Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингийн дэлгэсэн 4 сая долларын баримт бичиг олныг гайхшруулаад байгаа. Ноцтой гэмээр уг баримтнаас болж олон ч газрууд тайлбар мэдээлэл өгч, харин зарим нь яах учраа олохгүй сууж байх жишээтэй. Тэгвэл Х.Тэмүүжингийн дэлгэсэн уг баримтын мөрөөр АТГ ажлаа хийгээд эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тодруулбал, 4 сая ам.долларын  мэдээллийн мөрөөр АТГ-аас шалгалт хийгээд эхэлсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.  Мөн Тахарын албаныхан Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжинг хамгаалалтандаа авах гэж байгаа гэх яриа ч байна. Учир нь 4 сая долларын асуудлыг гаргаж ирснээрээ Х.Тэмүүжин гэрч болж таарч байгаа юм. Тиймээс Тахарын албаны Гэрч, хохирогчийн хамгаалах газраас түүнийг хамгаалалтанд авах ёстой хэмээн үзэж байгаа гэнэ.

Тахарын алба1

Энэ талаар баттай мэдээллийг авахаар Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын дарга М.Ичинноровтой холбогдсон  боловч дорвитой хариултыг авч чадсангүй.

Юутай ч Х.Тэмүүжин өөрийгөө хамгаалалтанд байлгахыг хүссэн үү?. Тахарын алба гэрч хохирогчийн журмынхаа дагуу хамгаалахаар болж байгаа юу гэдэг одоогоор тодорхойгүй байгаа юм.

Дашрамд хэлэхэд, олон нийтийн мэдэхийг хүсч байгаа энэхүү асуудлыг хуулийн байгууллагынхан ч тайлахаар “ухаж” эхэлсэн нь удахгүй нэгийг дуулгах биз ээ.

Асуудлыг эргэн сөхвөл, Х.Тэмүүжин сайдын дэлгэсэн баримтанд  4 сая доллар шилжүүлсэн банкны хуулгууд байгаа юм. Харин баримтынхаа тайлбарт тэрбээр “Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх – авлигын хэмжээ… ” хэмээн бичсэн байдаг.

8e29c65e1ceb903coriginal

Харин энэ талаар “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд одоо хүртэл байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

Гэвч тус компанийн дэд захирал Н.Цогтгэрэл 4 сая долларын энэ асуудал Т.Ганболд захиралтай холбоотой. Учир нь тухайн 4 сая доллар “Алтан Дорнод Монгол” компанитай ямар ч холбоогүй “NRI LLC” компаниас шилжүүлсэн. Тиймээс энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлана” гэсэн юм.

Тэгэхээр энэ асуудалд яахын аргагүй Т.Ганболдтой холбоотой гэдэг нь эх сурвалжийн мэдээллээр тодорхой болоод байгаа юм.

Харин “Голомт” банкнаас “Алтан Дорнод Монгол” компани Арбитрийн шүүхэд ялагдсаны дараа Монголын томоохон компаниуд Алтан Дорнод Монголыг худалдаж авах тухай асуудлыг С.В.Паушоктой шууд болон шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манай Голомт банк чухал байсан бэ гэхээр “Алтан Дорнод Монгол” компанийн бүх лиценз, өмч хөрөнгө Голомтын барьцаанд байсан. Мөн манай томоохон харилцагч байсан учраас тэдэнтэй хамтарч ажиллах шаардлага тулгарсан. Бидний зүгээс зээлийг компанийг шинээр худалдаж авч байгаа эзэн заавал төлөх шаардлагатай гэдэг шаардлагыг тавьсан. Тэр олон компаниуд ярьж байгаад хамгийн сүүлд Т.Ганболдын компани худалдаж авсан.Тухайн гүйлгээ бизнесийн гүйлгээ байсан болохоос ямар ч улстөрчтэй, авлигатай холбоотой гүйлгээ байгаагүй. Бид шалгуулахад бэлэн” гэв.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих