Хот тохижилтынхон хаана явна

хотУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хот тохижилт, үйлчилгээний газрынхнаас“Хаана юу хийж байна вэ” гэж асуумаар санагдлаа. Ингэж асуухын учир нийслэлийн гэр хорооллын зарим хорооны айл өрхүүд хогон дунд амьдарч байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийнXII хорооны оршин суугчид“Сүүлийн хоёр, гурван сар хогны машины бараа харсангүй” хэмээн ярих юм. Ийн ярих учир нь хогны машин ирэхгүй удсанаас болж аргаа барсандаа хогоо хашааныхаа гадна бөөгнүүлж тавиад хогны машин хэзээ ирэхийг хүлээж суудаг болжээ. Үүнээс үүдсэн хур хогийн цэг бий болсон гэдгийг ч тэд хэлж байв. Яагаад хог ирж ачихгүй байгаа талаар иргэд Хот тохижилт, үйлчилгээний газрын лавлахаас асуухад“Нийслэлийн хэмжээнд өдөрт30 гаруй хогны машин үйлчилдэг. Гэр хорооллын хэдэн мянган айл өрхийн хогийг ачихад эдгээр машин хүрэлцдэггүй. Ачаалал ихтэй байгаа учраас зарим гэр хороолол болон уулын дэнж, жалга дов ихтэй газар хүрч үйлчлэхэд хүндрэлтэй байдаг” хэмээн тайлбарладаг гэнэ. Гэтэл Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр тэгш газартай, төв замтай холбогддог. Хот тохижилт, үйлчилгээний газрынхны хэлсэн шалтгаанаас үзэхэд ачаалал ихтэй учир ирэхгүй байгааг үгүйсгэх аргагүй. Тэглээ гээд хоёр, гурван сар дамнаж ачаад дуусдаггүй хог байх нь юу л бол. Хогны машины жолооч нар ачааллаа дийлэхгүй, хүрэлцдэггүй хэрнээ өвөл эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн утааг буруулах нэрийдлээр утаагүй зуух, түлш, “Азийн цагаан дагина” хэмээх сүржин нэртэй хогны хэврэг уут гэхмэтчилэн хий хоосон зүйлд хэдэн тэрбум төгрөг зарцуулж нэргүй ажил хийж эхэлдэг. Энэ мөнгөөр үгүй ядаж Хот тохижилт, үйлчилээний газарт хог ачдаг машин аваад өгчихвөл нийслэл хотын айл өрхүүд хоггүй цэвэр орчинд амьдрах боломжтой юм шиг санагдана. Иргэд утаатай ч гэсэн хоггүй орчинд амьдармаар байна шүү дээ.

 

Д.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих