Монголын хөөрхийлөлтэй байдал

20141209044807Есдүгээр сарын эхээр би Монголд очлоо. Би тэнд очоогүй 20 жил болжээ. Хүн амын тоо өссөний улмаас Улаанбаатар эмх замбараагүй өргөжин тэлж, япон машин олширч, бөглөрөл үүсдэг болсон нь хамгийн түрүүнд нүдэнд тусав.

Ингэхдээ Хархорины тийш хөтөлсөн өргөн уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуй амьдрал урьдын хэвээр аж. Би бас Монгол Улс Хятад, Оросын хооронд хавчуулагдсан мөнөөх л асуудалтайгаа хэвээр юм байна даа гэдэг дүгнэлтэд хүрэв.

Монгол хөршүүдтэйгээ ямагт шөргөлдсөөр ирсэн, харин одоо тус улс хэт их гүрнүүдтэй таарч зохицох хэрэгтэй болж байна. ХIII зуунд Чингис хаан тэргүүтэй  Монгол Улс Европ хүртэл нөлөөгөө тогтоосон том эзэнт гүрэн байсан билээ. Үүний дараа Хятад, Солонгосын хойгийг эзэрхэн суусан Монголын Юань гүрэн байгуулагджээ. Монгол Улс бас Японд халдан довтолж байв. Гэвч хожим нь эзэнт гүрэн уналтад орж, Чин улсын эрхшээлд орсон юм. Орос, Хятадын эрх ашгийг харгалзсан, 1915 оны Хиагтын гэрээний уршгаар Монгол Синьхайн хувьсгалын дараа тусгаар тогтнож чадаагүй билээ.

Тус улс Сүхбаатар нарын хийсэн хувьсгалаар тусгаар тогтнолоо олжээ. 1924 онд социалист улс болсон Монгол ЗСБНХУ-ын далбаан дор оров. Үл эвлэрэгч өрсөлдөгчид байсан Хятад, ЗХУ-ын хооронд Монгол нь урт удаан хугацааны туршид хавчуулагдаж ирсэн билээ. Өөрчлөн байгуулалт болж, хүйтэн дайн дууссаны дараа тус улс социалист лагериас гарч, ардчилал тогтоов. Гэвч одоо эдийн засгийн талаар улам бүр Хятадын хараат болж байна.

Хүйтэн дайны дараа ОХУ, БНХАУ-аас адилхан хэмжээнд зай барихыг хичээн бусад улсын талаар найрсаг бодлого явуулж ирэв. Гэвч эдийн засгийн хүчирхэг нөөцтэй Москва, Бээжин хоёрын аль аль нь энд өөрийн эрх ашгийг идэвхтэй хамгаалж байгаа учраас энэ нь амаргүй зорилт юм.

Одоо Хятадын нөлөө түргэн бэхжиж, Өмнөд Америкийн оролцоо суларч байгаагийн улмаас Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудал байнга өөрчлөгдөн хувирч байна. Үүний улмаас  Монголын эргэн тойронд Орос, Хятадын өрсөлдөөн дахин хурцдав. Монгол Улс  эдийн засгийн талаар БНХАУ-аас хараат болсон нь улам тодорхой болж байна. Наймдугаар сард Хятадын удирдагч айлчилж, их хэмжээний хөрөнгө оруулахаар амласанд Улаанбаатар баяртай байсан ч монголчууд Бээжингээс хэт хараат болох вий хэмээн болгоомжилж байгаа юм.

Ерөнхийлөгч Путин Монголд намайг байх үеэр айлчлав. Оросын  тэргүүн Украины эргэн тойрны мөргөлдөөн зөрчилдөөн хурцадсан үед хүчний тэнцвэрийг сэргээх, Хятадын талаас үзүүлэх санхүүгийн тусламжийг сөрөх зорилгоор Монголд айлчлав. Путин энэ айлчлалынхаа үеэр төмөр зам тавихад тус улсад дэмжлэг үзүүлэхээ амласан.

Ийнхүү хоёр их гүрэн Монголд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэлдэж байна. Тиймээс тус улс Орос, Хятадаас адил хэмжээнд зай барихад тун амаргүй. Ийм л учраас АНУ, Япон зэрэг гуравдагч орнуудын дэмжлэгийг Монгол хүсч байгаа юм гэж  Японы Токиогийн Такүшёкү их сургуулийн доктор бичжээ.

Д.Жаргал

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих