Кареер төлөвлөлтийн эхний алхам: Хувийн СV-тэй болох

Women-men-differs-620x368

Хүссэн ажилдаа орохын тулд тухайн албан байгууллагын нэгээхэн хэсэг болж ажиллахын тулд Анкет бөглөж өөрийгөө танилцуулж , ярилцлаганд орж үзэл бодлоо хуваалцаж, өөрийгөө таниулж туршилтын хугацаанд чадварлаг ажиллах гэсэн 3 үе шат байдаг. Эдгээр алхамаас хамгийн чухал нь бол CV буюу өөрийнөө товч танилцуулгыг бичих юм. Энд албан байгуулага дээр очиж анкетаа бөглөх тухай биш өөрийн гэсэн өөрийн давуу талыг харуулах хувийн СV-тэй болох зөвлөмж юм. Монголын томоохон нэгэн бизнесман залуучуудад зориулж   “ Кареер ба төлөвлөлт” хэмээх лекц уншссан бөгөөд тэрээр залуучуудад зориулж хувийн СV- тэй болох зөвлөгөөг хүргэсэн. Энэхүү зөвлөгөөг би одоо мөрдөж амжиллтай хэрэгжүүлж байгаа учир уншигч охид бүйсгүйчүүд та бүхэнтэйгээ хуваалцаж байна.

1. Яагаад өөрийн гэсэн CV-тэй болох ёстой вэ ?

Амжилттай яваа хүн бүр өөрийн гэсэн СV-тэй байдаг. СV –өөрөө таны амьдралын ололт амжилтыг гэрчлэх түүхийн хуудас юм. Та өөрийн гэсэн товч танилцуулгыг хийснээр хийж байсан чухал ажил, оролцож байсан төсөл хөтөлбөрүүд гээд бүгдийг багтаах боломжтойгоос гадна өөрийнхөө амжилтаар бахархах боломжийг танд олгох болно. Наад зах нь та албан байгуулагын үүдэнд очиж анкет бөглөж зогсохгүйгээр өөрийнхөө CV-ийг үлдээгээд яваж боломжтой. Нөгөө талаараа таны цагааг хэмнэнэ.

2. СV-д юуг багтаах ёстой вэ ?

Тө өөрийнхөө товч танилцуулгыг бэлдэхдээ бүлэгт хуваах хэрэгтэй. Үүнд : хувийн мэдээллийн хэсэг, боловсрол , ажил албан тушаал, хувь хүний хөгжил , төсөлт хөтөлбөр , авьяас чадвар , сонирхол зорилго гэх мэт. Товч танилцуулгад бүхэл бүтэн амьдралаа бичээд байх шаардлага байхгүй болохоор хамгийн чухал нэр хүндтэй томоохон гэсэн тодорхойлолтонд тохирох зүйлсийг танилцуулагандаа оруулах нь чухал

 

3.Юм бүхэнд чухал байдаг эмх цэгц :

Таны  CV дүрмийн хувьд төгс байх хэрэгтэй. Хэрэв тийм биш л бол ажил олгогч нар нэг гүйлгэж уншаад л таныг сөрөг талаар дүгнэх болно. Хэн ч гэсэн бичиг үсгийн боловсрол муу хүнийг ажилд авъя гэж бодохгүй шүү дээ. Үсгийн Фонд мөр хоорондийн зай гээд бүгдийг анхааралдаа авахаа мартаж болохгүй.

4. Санаа авах :

Байгуулагын анкетуудтай танилц ямар асуулт хамгийн олон давтагдсан байна вэ ? тэр мэдээж хамгийн чухал зүйл учир CV-дээ орхигдуулж болохгүй. Мөн чамайг илэрхийлэх юу асуулгүй үлдээгээд байна. Үүнийг ч бас орхилгүй бичиж тэмдэглэх хэрэгтэй. Хамгийн гоё CV-тэй байгуулага аль нь байна вэ ? гэхдээ хэт эрээн ганган бол хэрэггүй. Албаны байх ёстой шүү дээ. Тэр анкетыг сонгож аваад дизайныг нь дуурайж анкетаа бөглөх хэрэгтэй.

5. Цээж зураг:

Цээж зурагаа файл хэлбэрээр CV-дээрээ байршуулаад л олон ширхэг хувилахад л болох болно. Ингэснээр таны эдийн засагт ч хэмнэлттэй бөгөөд цээж зурагаа хэдэн 10 хувиар хэвлэж байгуулагуудад өгөх шаардлаггүй болно.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих