Татан буугдсан ЭЗХЯ-наас “PC” болж хувирсан “Бенц” гарч иржээ
“Бөө” бас “согтуу” сайд асан Н.Батбаярын ид шид татан буугдсан яамны ажилтнуудад нь халджээ. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэдэг аргагүй үнэн бололтой. 2012 онд ЭЗХЯ шинээр байгуулагдсан даруйдаа 145 сая төгрөгөөр “Мерседэс Бенц S 350” загварын тансаг ангилалын чамин унаа худалдан авчээ. Гэхдээ дарга нар нь ард түмний хөрөнгийг арвилан хэмнэнэ хэмээн ам тангаргаа өгч байж 2012 оны сонгуульд ялалт байгуулан гарч ирсэн тул төсвийн хөрөнгөөр тансагласандаа “ихэд ичиж зовон” нуухаар шийдэж.
Нуух нуухдаа маш сайн нууж чадсан гэнэ. Гаалийн мэдүүлгээр ЭЗХЯ-ны нэр дээр 145 сая төгрөгийн үнэтэй тансаг ангилалын машин орж ирсэн нь батлагддаг ч яамны эд хөрөнгөний бүртгэлд нь байдаггүй гэнэ. Энэ нь ТӨХ-ны гайхшрал сэжгийг төрүүлж санхүүгийн шалгалт ороход нь зориуд захин “олж өгөхийг” гуйжээ. Хэдийгээр яамны граажид зөвхөн удирдлагад нь үйлчлэх хатуу хувиарьтай “бенц” зогсож байдаг ч эд хөрөнгөний бүртгэлийн “машин, тээврийн хэрэгсэл” гэсэн бүлгээс нь хайгаад олдодгүй байж.
Гэсэн ч шалгагчид удтал хайсны эцэст яамны нягтлан бодох бүртгэлийн “компьютер техник хэрэгсэл” гэсэн хэсэгт 140 сая төгрөгний үнэтэй нэгэн “пентиум -4” байгааг олж тогтоожээ. Эхлээд 140 сая төгрөгний үнэтэй компьютер бас байдгаа хэмээн гайхан ухаж төнхөж үзэхэд нөгөөх нь “PC” бус харин “бенз” байж таарсан гэнэ. Яамны дарга нар төсвийн мөнгөөр хэт их үнэтэй ганган машин авсанаа нарийн сайн нуухыг санхүүдээ үүрэгдсэн байж. Санхүүгийнхэн ч үүргийг сайн биелүүлж “бөө” сайдынхаа ид шидийн аргыг хэрэглэн “бенз”-ыг “рс” болгон хувиргаад эд хөрөнгөний бүртгэлдээ бүртгэжээ. Санаанд оромгүй газар тас нуусан тул тус яамны санхүүд хийсэн 2012-2013 оны бүх шалгалтаар илрээгүй байж байгаад саяхан л баригдсан гэнэ.
NUUTS.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
arai denduu yumaa.