УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: “Би дан дээлтэй байна”

9f9784c4-f3b8-454f-9037-6eac1085fca1

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Одоогоос хэдэн сарын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийнхэн сайд нарыг давхар дээлээ тайлахыг шаардаж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж байсан билээ. Харин энэ удаад МАН-ын бүлгээс “давхар дээл”-тэй сайд төрөх гэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчээс “та давхар дээлээ тайлах уу” гэхэд Д.Оюунхорол “Би дан дээлтэй байна, гишүүнээсээ татгалзана гэсэн юм байхгүй. Би Завханы ард түмнээс сонгогдсон. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байж болно хууль Монгол Улсад үйлчилж байгаа” гэлээ. Мөн А.Бакей “энэ салбарт нэн тэргүүнд ямар ажил хийх вэ, мөнгө төгрөг хэр байгаа вэ. Шийдлийн Засгийн газрын сайд нар тулгамдсан асуудлыг шууд шийдээд явах ёстой шүү” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих