Хулгайн эд зүйлсийн 29 хувь нь ломбардад очдог

ломбардЦагдаагийн байгууллагаас судалгаа хийхэд хулгайлагдсан эд зүйлсийн 29.2 хувийг компьютер, 28.8 хувийг бэлэн мөнгө, алт, мөнгө, монетон эдлэл, 19.6 хувийг телевизор, 11.2 хувийг гар утас, цахилгаан хэрэгсэл эзэлж байжээ. Эдгээр эд зүйлсийн 29 хувь нь > барьцаалан зээлдүүлэх газар буюу “ломбард”-аар дамжиж зах зээлд нийлүүлэгдэж байна гэсэн судалгаа гарчээ. Иймээс Улаанбаатархотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Ломбард” нэгдсэн арга хэмжээ явуулжээ.

Ажиллагааны хүрээнд нийслэлд байгаа 532 барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийг шалгаж 482 нь үйл ажиллагаа явуулах  зөвшөөрөлтэй, үлдсэн 50 аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй ажиллаж байсныг тогтоожээ. 532 аж ахуйн нэгжээс байнгын харуул хамгаалалттай 148, дохиоллын системийн хяналтын камертай 352 ломбард байжээ. Цагдаагийн байгууллагаас ломбардуудад стандарт мөр-дүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Түүнчлэн Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим ломбард хулгайн замаар олсон ,эд зүйлийг худалдаж авсныг тогтоож, алдагдсан барааг цагдаагийнхан эзэнд нь буцаан өгчээ. Албаныхан Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах журмын төслийг шинээр боловсруулсан байна.

 

ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих