Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар компаниа нуужээ
АТГ-аас мэдээлснээр сүүлийн байдлаар 385 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ. Төрийн албан хаагчид дунд хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн тохиолдол цөөнгүй гарсан байна.
Тодруулбал, хөрөнгө, орлогоо буруу мэдүүлсэн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Ч.Мөнхдэлгэр, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дорнод аймаг дахь салбарын дарга П.Мөнхтөр нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Жаргаланг нэг сарын цалингийн 30 хувиар торгожээ. Харин өөрийн болон гэр бүлийн гишүүдийн байгуулсан компанийг нуусан эрхмүүд Ус сувгийн удирдах газрын дэд дарга, ерөнхий инженер Д.Эрдэнэбат, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар гэнэ.
Тэднийг цалингийн 30 хувиар торгоод өнгөрөөжээ. АТГ-ын шалгалтын явцад 35 албан хаагч хариуцлага тооцуулснаас 12-т нь сануулах, 17-д нь цалинг нь гурван сарын хугацаатай 30 хувиар бууруулж шийтгэжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: