Д.Дорлигжав “Сэтгүүлчдийг” үүд рүү зогс гэж хөөлөө
Хуульзүйн сайдад нэр дэвшигч Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ хэмээн зар тараасан ч очсон сэтгүүлчдийг бараг л хөөлөө. Тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жил хамтран ажилласанд баярлалаа” гэсэн талархлын үгийг ажилчиддаа хэлэхийн тулд сэтгүүлчдийг дуудсан бололтой. Гэсэн ч сэтгүүлчид түүнээс сенсаци тариад байгаа “Алтан Дорнод Монгол” компанийн асуудлын тухай асуух гэсэн ч халгаасангүй. Д.Дорлигжав “Та нарыг юу асуух гэж байгааг мэдэж байна. Дараа хариулна” гэж уурлан сэтгүүлчдийг үүд рүү зогсохыг шаардаж “хөөлөө”. Ийнхүү хэвлэлийнхэнд уйваагүй хандаж байгаа эрхэм Хуульзүйн сайдаар томилогдчихоод хэрхэн өөртөө хана босгох бол? Ямар “но” байгаа болоод сэтгүүлчдийг хөөх шахуу дөлнө вэ?
zindaa.mn
URL: