Наньжингийн их хядлагын хэрэгт уучлал гуйхыг Японы засгийн газраас шаардав

Сүүлийн өдрүүдэд Хятадын иргэний нэхэмжлэлийн холбоо Японоос Хятадад суугаа элчин сайдаар дамжуулан, Японы засгийн газар болон Шинзо Абед захидал илгээж, Японы засгийн газар түүхэнд шударга хандаж, Наньжингийн их хядлагад үрэгдсэн хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс уучлал гуйж, төлбөр өгөхийг шаардсан байна. Мөн дэлхийн 2-р дайны үед Япон цэргүүд хятадуудыг алж хядсан явдалд болон хятадын ард түмэнд учруулсан гай гамшигт уучлалт хүсэхийг шаарджээ.

Энэ оны 12-р сарын 13-ны өдөр Наньжингийн их хядлагын 77 жилийн ойн өдөр, мөн Наньжингийн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан анхны үндэсний олон нийтийн дурсгалын өдөр юм. 77 жилийн өмнө, Япон дэлхий нийтийг цочроосон Наньжингийн их хядлагыг эхлүүлж, Хятадын Наньжинд 42 хоног үргэлжилсэн их хядлага, хүчин,дээрэм, галдан шатаах зэрэг ажиллагааг явуулсан юм. Тухайн үед 300 мянга гаруй эмэгтэйчүүд, өндөр настан, хүүхдийг алж хядсан юм.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих