Ээждээ хаягдталаа хүүхэд ямар буруутай гэж…

aef6b250-b320-4dd2-8ce6-715044c8a6adДахиад л нэг хүүхэд ээждээ хаягджээ. “Ээж удахгүй ирнэ гэсэн” хэмээн ээжийгээ хүлээх гурван настай хүү ээждээ хаягдаж байгаагаа ч мэдэлгүй хүлээсээр л байна.

Амьтад хүртэл үр төлөө хамгаалдаг байтал хүн гэгч хамгаалах нь битгий хэл хаядаг болжээ. Араатан амьтнаас ялгардаг нэг зүйл нь аливаа зүйлийг эргэцүүлж, тунгаан боддог оюун ухаант амьтан гэх тодотгол.

 

Тээж, төрүүлсэн үрээ хаядаг ээжүүдийн үйлдлийг зөвтгөх шалтгаан нэгийг ч бодоод олсонгүй.

 

Өнгөрсөн аравдугаар сард хоёр ээж дөнгөж төрүүлсэн нялх үрээ хаясан хэрэг гарсан. Тэдний нэгийг нь олсон ч нөгөө ээжийг нь олоогүй л байна.

 

Тэгвэл дахиад л өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хайрхан” зочид буудалд гурван настай хүүгээ орхисон бас нэг ээжийн эрэлд цагдаагийнхан гарлаа.

 

Ээж нь хүүгээ дагуулаад  зочид буудалд хоносон ч маргааш өглөө нь буудлын ажилчдад болон хүүдээ удахгүй эргэж ирнэ гэж хэлээд тэр чигээрээ ирсэнгүй.

 

Эх хүн яахаараа ийм хатуу сэтгэлтэй болдогийг мэдэхгүй юм.   Уг нь “хүн хүнд илүүддэггүй “гэх эртний сайхан үг бий. Гэтэл өнөөдөр энэ үгний утга учир алдагдаж хүнд хүн хэрэггүй болох болжээ.

Ээждээ гологдож, хаягдталаа хүүхэд ямар бурууг хийв. Томчууд бид яаж ч зовж байсан хүүхдийн буруу гэж үгүй гэдэг нь цорын ганц үнэн.

 

Хүүгийн хэлснээр ээжийг нь Цэцгээ гэдэг ажээ. Ээжийгээ хүлээж буудалд хоёр хоносон хүүг  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Түр хамгаалах төвд тав хоног байлгасны дараа Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвд шилжүүлжээ.

Ямартай ч аавынх нь сургийг цагдаагийн байгууллага гаргасан байна. Ээж нь голсон ч аавтайгаа хамт байж, ядаж  эцгийн хайраар дутахгүй өсөөсэй.

 

С.Сүрэн

gereg.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих