Сексийн амьдралаа яаж хэвийн байлгах вэ?
Гэр бүлийн хосуудын сексийн амьдрал нь зөвхөн үр удмаа үлдээхэд байдаггүй. Амьдралыг олон талаар баяжуулах, сэтгэлийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй юм. Хосуудын бэлгийн амьдрал хэвийн, хоёр биендээ сэтгэл хангалуун байхад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг.
Үүнд:
- Сэтгэлзүйчдийн үзэж буйгаар гэр орон бохир, тав тухгүй, нөхцөл байдал тохиромжгүй тохиолдолд секс амжилттай сэтгэл хангалуун болдоггүй гэнэ. Хэрэв хоёулхнаа байх боломжгүй бол гэрийн бусад гишүүдийн ойлголцол бас шаардлагатай. Боломжтой бол залуу гэр бүлд нэг өрөөгөө суллаж өгөх хэрэгтэй.
- Хэт удаан үргэлжлэх сексийн оршил нь (үнсэх, энхрийлэх гэх мэт) бас л нэг гажуудал. Орчин үед эмэгтэй хүн нийгэмд их ачаалал үүрч, ажиллаж байгааг харгалзах нь зүй. Тиймээс ажлаасаа оройхон буусан эмэгтэйд нөхрийн сунжирсан, удаан секс оршил нь таашаал авчирах бараг боломжгүй аж.
- Сайн унтаж амарсан, сэтгэл санаа өөдрөг байгаа эмэгтэй л сексийн оршилд бэлэн болдог. Эсрэгээр эмэгтэйн бие тавгүй байх (ядрах толгой өвдөх) сэтгэл санаа хямарсан, уур уцаартай байгаа тохиолдолд хэвийн секс өрнөх боломжгүй гэж сэтгэлзүйчид үздэг юм билээ.
URL: