Ерөнхийлөгчийн “facebook” хуудас найз болох хүсэлтэд дарагджээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн facebook хуудас дээрх хүсэлтэд дарагдаад ачааллаа дийлэхээ больжээ. Түүн рүү найз болох хүсэлт илгээвэл “Уучлаарай энд хэтэрхий олон хүсэлт ирсэн байна” гэсэн хариу гарах аж. Төрийн тэргүүн facebook хуудастаа гурван зураг оруулжээ. Уншигчид түүний зураг дор хийж буй ажлыг нь дэмжсэн, шүүмжилсэн сэтгэгдэл олныг бичсэн байна. Гэвч эрхэм Ерөнхийлөгчид цахим хуудсаа “эргэж”, сэтгэгдлүүдэд хариу бичих зав гардаггүй бололтой. “Хэчнээн саналаа хэлээд хариу бичихгүй шүү дээ, бичихгүй байгаа биз дээ” гэсэн гоморхлын үг ч зөндөө байна билээ. Зарим нь “Энэ үнэхээр Ерөнхийлөгч мөн үү” хэмээн эргэлзэж байгаагаа ч бичжээ.


URL:

Сэтгэгдэл бичих