Далай лам Монголд уулзахын ерөөл тавив

527-1418027635a09037ac5d873c59843fdda5d85099d9_LДАРМСАЛА. /Phayul.com/. Түвдийн шашны удирдагч, Дээрхийн гэгээнтэн Далай лам монголчуудад дөрөв хоног ном айлдаж, ирэх онд Монголд дахин уулзана гэж найдаж буйгаа илэрхийллээ.

48 улсын 4000 орчим хүн, тэдний дотор 700 орчим монгол хүн Далай ламын Богд Зонховын “Их бодь мөрийн зэрэг” номын талаарх айлтгалд суусан юм.

Дээрхийн гэгээнтэн Далай лам 12 дугаар сарын 12-14-нд Италийн Ром хотноо болох Нобелийн Энх тайвны шагналтнуудын 14 дэх удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Уг нь энэ дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкт болох байсан юм. Гэвч тус улс Далай ламд виз олгохоос татгалзсан учир Ромд хийхээр болсон билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих