С.Баярцогтын оффшор дансны хэргийг сөхөж эхэллээ

527-1365132273middle

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдааны талаарх паян одоо ч цахим ертөнцөд үргэлжилсээр байна. УИХ-ын чуулган бараг анх удаагаа ийн шөнө дөлөөр хуралдлаа.  Ингэхдээ зөвхөн сандал ширээний асуудал ярьж, талцсан хэмээн зарим иргэд ам муутай байна.  Үдшийн 23.00 цагт өнгөрч байхад эхэлсэн чуулган бараг 02.00 цаг хүргэв.  Ингэхдээ ганцхан Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшиж буй У.Хүрэлсүхийг томилж чадсан.  УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч бүрээс асуулт асууж, санал хураах учиртай.  У.Хүрэлсүхийг Шадар сайдад томилсны дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад С.Баярцогтыг томилох болсон нэлээн маргаан дагуулав.  Энэ үеэр түүний өмнөх асуудлууд сөхөгдсөн юм.  Нэлээдгүй гишүүд түүний гадаад дахь оффшор хадгаламжийн талаар ам асууж байв.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга нар энэ талаар бухимдалтай байгаагаа илэрхийлж, гадаадад их хэмжээний хадгаламжтай байсныгаа нууцалж байсан хүнийг ЗГХЭГ-ын даргаар томилж болох уу. Ёс зүй байна уу гэхчилэн шүүмжилж байв.  Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга “Шударга ёс” эвсэл засагт орох шаардлагагүй.  Дахид МАНАН үүслээ гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байсан бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Шадар сайдын суудалгүй үлдсэн гомдол нь тайлагдаагүй нь илт харагдаж байлаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын даргад бараг агсам тавив.

Тэрбээр “Монгол Улсын хувь заяаг хоёр, гуравхан хүн мэддэг болчихсон юм уу УИХ-ын дарга аа.  Чи одоо болих хэрэгтэй ш дээ.  Чи АН-ыг самарсан.  Одоо Монгол Улсыг самрах гэж байна уу” гэхчилэн нэлээн хатуутан үг чулуудав.  Үүнд УИХ-ын дарга З.Энхболд”Н.Батбаяраа чи согтуу байна.  Харьж унт” хэмээн үг хэлэх эрхийг хассан юм.  Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөсөн.  Шөнө орой хүртэл хуралдсан ч У.Хүрэлсүхээс бусдыг нь томилж чадаагүй юм.  Тиймээс маргааш УИХ-ын чуулганыг зарлаад байна.  Үүгээр үлдсэн сайд нараа томилох юм.

 

Дараах яамдын сайд нарыг маргаашийн чуулганаар томилох юм.

 

Дөрвөн яам ерөнхий чиг үүргийнх байна

1. Гадаад хэргийн яам
2. Сангийн яам,
3. Хууль зүйн яам
4. Байгаль орчин, аялал жуучлалын яам

 

Чиглэлийн яамд

5. Аж үйлдвэрийн яам
6. Барилга, хот байгуулалтын яам
7. Батлан хамгаалах яам
8. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
9. Зам, тээврийн яам
10. Уул уурхайн яам
11. Хөдөлмөрийн яам
13. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
14. Хүнс, хөдөө аж ахуйн яам
15. Эрчим хүчний яам
16. Эрүүл мэнд, спортын яам

 

АН-аас нэр дэвшсэн сайдууд

1. ЗГХЭГ-ын дарга: С.Баярцогт
2. Хууль зүйн сайд: Д.Дорлигжав
3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд: С.Эрдэнэ
4. Хүнс хөдөө аж ахуйн сайд: Р.Бурмаа
5. Аж үйлдвэрийн сайд: Д.Эрдэнэбат
6. Уул уурхайн сайд: Р.Жигжид
7. Эрчим хүчний сайд: Д.Зоригт
8. Гадаад харилцааны сайд: Л.Пүрэвсүрэн
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд: Л.Гантөмөр

 

МАН-аас нэр дэвшсэн сайдууд

1. Шадар сайд: У.Хүрэлсүх
2. Сангийн сайд: Ж.Эрдэнэбат
3. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд: Д.Оюунхорол
4. Хөдөлмөрийн сайд: С.Чинзориг
5. Зам тээврийн сайд: Н.Төмөрхүү
6. Барилга хот байгуулалтын сайд: Д.Цогтбаатар

 

“Шударга ёс эвсэл”-ээс нэр дэвших сайд

Монгол Улсын сайд: М.Энхсайхан /МҮАН/
2. Батлан хамгаалахын сайд: Ц.Цолмон
3. Эрүүл мэнд, спортын сайд: Г.Шийлэгдамба

Д.Анар


URL:

Нэр: zochin Огноо: 9 December 2014

МОНГОЛ ТӨР ХЯТАДУУДЫН ГАРТ ОРСОН, ҮҮНИЙГ МОНГОЛЧУУД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЦАГ БОЛСОН. С.БАЯРЦОГТ

Сэтгэгдэл бичих