Гар утас эх үрийн холбоог тасалдаг гэнэ

5(292)

Өндөр хөгжилтэй Наран орны хүүхдийн эмч нар гар утас хүүхдэдээ өгч тоглуулахыг хатуу хориглосон зөвлөгөө өгдөг болжээ. Энэ нь яваандаа эх хүүхдийн ариун нандин холбоог ч таслах аюултай гэнэ. Ихэнх ээж нар гар утасыг “хүүхэд саатуулагч” маягаар ашиглаж байнга өгдөг гэнэ. Хүүхэд олон цагаар гар утсаар тоглох юм үзэх зэргээр сатаардаг. Японы сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 20 хувь өдөр бүр 3-4 цаг гар утсаар тоглодог гэсэн судалгаа гарчээ. Гэтэл 0-6 насанд хүүхдэд хүн гэдэг амьтны хамгийн чухал зургаан мэдрэхүй сууж төлөвшдөг. Тэгвэл энэ насандаа ээжтэйгээ бус харин гар утастай цагийг өнгөрөөсөн хүүхэд том болоод эцэг эхээ үл тоох хайхрамжгүй хандах зэргээр өөрчлөгддөгийг судалгаа харуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих