Сексээс нуугдах хэрэггүй-Эротик өгүүллэг /+18/
Сүндэр жижигхэн биетэй, том хөхтэй, урт хар үстэй, хэлбэр нь тод ялгарсан гоёмсог уруултай. Тас хар хөмсөг, хар нүд нь түүнийг эрэмгий төрхтэй харагдуулна. Яриандаа үе үе этгээд хэллэг хэрэглэх дуртай. Харин Хулан өндөр нуруу, гоолиг сайхан биетэй, өөлөх юмгүй нэгэн. Тэд нэг ангид суралцах болсоор бүтэн оныг үджээ. Хулан хөдөөнөөс ирсэн оюутнуудын нэгэн адил хөлсний өрөөнд амьдарна. Үнэ хөлс, зан араншин таараагүйгээс тэднийх үе үе байраа сэлгэн нүүнэ. Тэднийх ч гэж дээ, чемодантай хувцас, хэдэн ном, тэгээд л гүйцээ. Хулангийнх нүүх тоолонд Сүндэр хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. Ачигч, зохицуулагч гээд ажил мундахгүй. Охидын харилцаа ийм л энгийн. Эрэгтэй дүү, ээжийнхээ хамт амьдардаг Сүндэр нэгэн залууд дурлаж, аз жаргалаар жигүүрлэн явах үед Хулан ч бас нөхөрт гарлаа.
Гурван жил үерхсэний эцэст хөл хүнд болсон гэдгийг нь дуулаад Сүндэрийн найз залуу сураггүй алга болж орхив. Том гэдэстэй Хулангийнд ирж, хайр сэтгэл нь хэрхэн үгүй болсныг ярьж суухдаа Хулан уйлаагүй.
-Би гурван сар хүлээсэн. Ямар эцэггүй хүүхэд төрүүлэлтэй биш, найз нь шийдсээн.
-Дараа нь харамсах юм биш биз?
Сүндэрийн гоё хар нүдэнд нулимс мэлтэрч ирснээ зориуд эршүүд зоримог аялгаар яриагаа үргэлжлүүлэв.
-Өчигдөр өнөө муу новштой чинь гудамжинд тааралдлаа. Нэгохинтой инээж хөхрөөд маягтай явж байна аа.
-Хаана тэр вэ?
-Их дэлгүүрийн өмнө. Гүйцэж очоод… гэснээ Сүндэр хөгжилтэй инээлээ. Өөрийгөө хүчлэн байж энэ бүхнийг ярьж байгааг нь Хулан мэдрэв.
-Яасан гэж?
-Яахав дээ ганц сайн алгадахгүй юу. Миний гар өвдсөндөө халуу шатаад л явчихсан гээч. Сүндэр нулимсаа нууж ядан жингэнэтэл инээнэ.
-Өөдгүй золиг юм даа
Хулан хэзээний л хөдөөний аялгаар ярьдаг. Одоо ч хэвээрээ.
-Маргааш найз нь эмнэлэгт очно. Би шийдсэн. Төрөх гэж байгаа хүнээс ийм юм гуйхад эвгүй юм даа. Гэхдээ миний найз хань болохгүй юу. Ээж юу ч мэдэхгүй байгаа. Ганцаараа айгаад байна. Уг нь ердөө л 15 минутын ажил гэв.
Хулан дуугаа хураачихав. Найз нь жирэмсэн болсноо мэдээд хүүхдийн тоглоомын дэлгүүр рүү түүнийг яаж чирч байсныг Хулан мэдэх билээ. Хоёулаа зэрэг ээж болох нь байна шүү дээ гэж ирээд л аз жаргалдаа багтаж ядан явсан. Царай нь нэг тийм зөөлөн, энхрий, цаанаа л гэрэлтэй болчихсон байсан.
-Яасан, чи надтай хамт явах дургүй байгаа юм уу?
-Чи дараа нь харамсахгүй биз?
-Битгий ингэж асуугаад бай. Би шийдсэн. Тэр новшийн хүүхдийг тэвэрч үлдээд би яах юм?
Өнөөг хүртэл тэвчиж байсан бүхнээ зад татах мэт хэнгэнэтэл уйлж эхлэв.
-Найз нь хамт явна аа. Битгий ингэтлээ уйлаач дээ. Эсвэл бүр сайн уйлаад авах нь дээр ч юм уу.
Нулимсандаа халтартсан Сүндэр Хулангийн том гэдсийг тогтоож хараад:
-Цаадах чинь яаж байна? гэж асуулаа.
-Уугаад л… За ярих ч юм биш дээ. Хадам ээж л амьдрал залгуулж байна.
-Одоо хэдэн сартай билээ?
-Долоон сар. Ингэж хэлээд Хулан даруухан инээмсэглэснээ:
-Лав эрэгтэй хүүхэд байх аа. Хүүтэй л болохыг хүсч байна гэж нэмж хэллээ.
-Яагаад?
-Хөтлөөд гарахад хүү надад хань болох байх.
-Юу ярьж байгаа юм бэ, чи цаадахаасаа салахаар шийдээ юу?
-Бодож л байна. Ийм байдалтай удаан амьдарч чадахгүй байх аа…
-Тэгвэл одоо салчихаач дээ. Юуг нь хүлээсэн юм бэ?
-Цаадах чинь салахгүй гээд байна. Сүндэр духаараа харан хуруугаараа оролдсоноо:
-Тэгээд чи хүүгээ яах юм? гэж нэг амьсгаагаар асуулаа.
-Мэдэхгүй. Гэхдээ л би ээж болно. Хэцүү ч гэсэн ямар сайхан байгааг мэдэж байна уу?
Нээрэн л Хулан амаржихаасаа хэдхэн хоногийн өмнө хамаг хувцсаа аваад Завхан руу аав ээждээ очихоор оргох шахам нисчихсэн билээ. Уух дуртай нөхөр нь түүний араас очоод ч Хулан шийдвэрээ өөрчлөөгүй. Хүүгээ тэвэрсээр үлдсэн.
Хичээлийн шинэ жил эхэлж, төгсөх ангийн оюутнууд цуглах үед Хулан ирсэнгүй. Хоёр сар өнгөрчихөөд байхад царай нь улам шингэрч өмнөхөөсөө ч хөөрхөн болчихсон хичээлдээ оров.
-Хүү маань зургаан сартай. Ямар хөөрхөн гээч. Ээж ажлаасаа чөлөө авч хүүг маань харахаар болсон.
-Хавар сургуулиа төгсчихөөд харихад чинь улам том болчихсон, чамайг танихгүй бол яах уу?
-Би харихгүй ээ. Ажил олж амьдралаа босгосон хойноо хүүгээ авна.
-Санаад үхнэ шүү дээ?
-Санах ч бага хэрэг болоод байна аа. Хулан өмнөхөөсөө илүү хатуу, бас шийдэмгий болчихож.
Дахиад л оюутны амьдрал. Төөрч, төөрөлдөж, алдаж, онож яваагуй юм шиг бүх юм урьдын адил үргэлжлэв. Хулан түрээсийн байранд төвхнөж, Сүндэр тэднийхээр орж гарна. Нэг л зүйл өөрчлөгджээ. Сүндэрийн эрчүүдийг үзэн ядах сэтгэлд хязгаар байсангүй. Новшийн залуу, хөгийн бацаан гэсэн үгсээр тэднийг тодорхойлно.
-Түүнтэй болзож яг харагдаарай. Тэр бусдаасаа юугаараа илүү юм бэ?
Өөрийг нь дандаа хоргоож байдаг нөгөө ангийн залуугийн тухай ярьж байгаа нь энэ.
-Миний найз юундаа ингэж байдаг юм бэ. Даруухан, дажгүй залуу ш дээ. Хуланг ингэж хэлэхэд Сүндэр илүү хариуцлагатай нүдээр нухацтай ширтээд:
-Чи бид хоёр хоёулаа алдсан. Гэхдээ чи өөрөө шийдээд нөхрөөсөө салсан. Өөрөө энэ амьдралыг сонгосон. Харин би сайн ээж болж чадах л байсан шүү дээ.
Энэ явдал сургуулиа төгссөний дараахан хаврын тэр нэгэн үдэш болжээ. Сүндэр Хулангийнд хэдэн лааз шар айраг барьсаар ирэв. Урьдын л адил үдэш. Тэд хамтдаа элдвийг ярьж, дарс шар айраг шимэн цөөнгүй оройг үдсэн билээ. Аав ээж, гэр орон, нутаг ус, амьдралын зорилго, бас эрчүүдийн хүрээнд хоёр бүсгүйн ярианы сэдэв өрнөнө. Хамтдаа хоол хийнгээ тас тас хөхрөлдөн, хуулийн хичээл заадаг хөгшин багшийг шоолон нэгнийгээ хөгжөөснөөр энэ үдэш эхлэв. Хоёул ялимгүй халамцжээ.
-Чамайг гоё биетэй болохоор муусайн эрчүүд хойноос чинь унаж үхэх юм аа. Сүндэр Хулангийн шинэ гутлыг өмсч үзэнгээ ийн чалчина.
-Яахав, хүүхэдтэй гэдгийг минь мэдэх хүртлээ тэгж л байг.
-Г этэл чи хэнтэй ч зугаалдаггүй.
-Зугаалах цаг биш ээ.
Гэнэт Сүндэр өнөөх урт түрий, өндөр өсгийтэй чамин гутлыг үүдэнд хаячихаад Хулангийн урд сөхрөн суулаа. Богино банзал дороос цухуйх өвдгийг нь үнссэнээ гараа зугуухан явуулан хөлийг нь илж эхлэв. Урт ургуулж янзалсан хумсаараа хөнгөхнөөр зурна. Тэгснээ орон дээр сууж байсан Хулангийн хоёр мөр рүү огцом түлхэн арагш хэвтүүлж орхив. Уруулыг нь үнсэхээр тэмүүлж байгаа Сүндэрийг Хулан харснаа яах ийхийн зуургүй нимгэн цамцыг нь тайлан шидэв. Хулангийн шингэн шаргал үс, Сүндэрийн урт хар үстэй орооцолдон, хэн хэнийх нь нүүрийг хучна. Сүндэр найз бүсгүйнхээ богино ханцуйтай цамцыг яаран сандчин тайлахад цаадах нь биеэ орноос хөндийрүүлэн нумарч дэмжлэг үзүүллээ. Хулангийн жижиг боловч гоё хэлбэртэй хөхийг харснаа Сүндэр хошуугаа наан эрхлэв. Харин Сүндэрийн том хөхийг Хулан сониучирхан базаж, эгдүүцэх мэт ширүүнээр алгадав. Хоёулаа танхил, гоо сайхан. Хоёулаа тачаангуй гоёмсог. Бие бие рүүгээ шунан тэмүүлсэн харц. Сүндэрийн бариу жинсэн өмд шалан дээр хоцорч, Хулангийн богино банзал хөсөр хаягдав. Сүндэр илүү санаачилгатай аж. Найзынхаа хоёр хөлийг удаанаар алцайлган, зөөлөн халуухан үтрээнд нь хэлээ шургуулж амжив. Хулангийн урт нарийхан хуруунууд хүүхний үсэнд шигджээ. Сүндэр түүний хэлүүг улам идэвхтэй оролдон, хоёр гараараа тонтгор чанга бөгсийг нь базална. Хулан дур хөдөлмөөр хашгиран асгартал тавьж эхлэв. Сүндэр улам эрэмшин:
-Чи ямар гоё тавьдаг юм бэ? Би хэзээ ч ингэж тавьж үзээгүй хэмээн үглэнэ. Хулан удаанаар урсган тавьж, Сүндэр түүний биеэс ялгаран гарч байгаа цайвар шингэнийг ховдоглон долооно. Тавьж дуусаад Хулан босч сууснаа өмнөө өвдөглөсөн Сүндэрийг татан өндийлгөв.
-Чи сайхан хөхтэй юм аа. Хулан хөхнийхөө товчийг найзынхаа зөөлөн том хөхөнд шүргүүлэн нуруугаар нь тэврээд, хүзүү цээжийг нь үнсч байлаа. Нэг гараараа ширүүн хар үсийг нь ороон арагш нь гэдийлгэн татжээ.
-Намайг эдлээд өгөөч.
Сүндэр шивнэн гуйна. Хулан түүний бөгсийг базлан хоёр тийш татсанаа долоовор хуруугаа үтрээнд нь зугуухан шургуулав. Дөрвөн хөллөсөн Сүндэр байж ядан гинших аж. Хулан нэг гараараа Сүндэрийн хөхнөөс нь базлан, нөгөө гарынхаа хамгийн идэвхтэй хурууг бариухан, дулаахан үтрээнд лав шургууллаа. Энэ нь хангалтгүй санагдав бололтой хүүхнийг дээш харуулан хэвтүүлээд хэвлийд нь хошуугаа нааж байгаад хуруугаа тэр ариухан хонгилд эргэлдүүлэн хөдөлгөв.
-Хангалтгүй байна уу? Тэгвэл одоо ингээд… гэж шивнэнгээ хоёр хуруугаа Сүндэрийн нойтон чийгтэй үтрээнд далд ортол нь дүрлээ. Аажмаар гарынхаа хөдөлгөөнийг улам түргэсгэж буй Хулангийн дор Сүндэр уйлсаар тавив. Хулан түүний хөхийг хазлан үнсэж, өвдтөл нь базална.
Хоёул тайвширчээ. Бүх юм болоод өнгөрсөн. Гайхалтай сайхан байсан. Гэвч Сүндэр Хулан хоёр яагаад ч юм бие биеийнхээ царайг харж чадсангүй. Тэд юу хийчихэв ээ?
-Найз нь явъя даа. Найзыгаа ийн хэлэхэд Хулан дуугарсангүй. Эсвэл би энд үлдэх үү?
-Явсан нь дээр.
Сүндэр Хулангийн тачаангуй үтрээ, эрх уруулыг бодсоор гудамжаар алхална. Хулан орондоо нойр хулжаан, Сүндэрийн хөх, Сүндэрийн халуухан биеийг санахгүйг хичээн хөлбөрнө. Хэрэв тэд өдөр болгон уулзаж, өдөр болгон тэр амттай агшныг давтвал юу болох бол? Энэ зуур асгартал тавьж байх үед нь Сүндэр “Чамайг эр хүнтэй уулзсан байвал дуусгаж орхино шүү” гэж шийдэмгий хэлснийг дурслаа. Дахиад үүнийг давтах хэрэггүй гэсэн бодолтойгоо хамт Хулан унтаж орхилоо. Сүндэр ч бас тэгж шийджээ. Хоёр найз дахин уулзсангүй. Магадгүй, уулзахаас айжээ. Гэвч тэр нэгэн учралыг хэн нь ч мартсангүй. Хоёул нөхөрт гарч, хоёул хоёр ч хүүхэдтэй ээж нар болов. Арван таван жилийн дараа тэд дахин болзжээ. Хулан санаачилга гарган Сүндэрийг хайсаар олсон хэрэг. Гучин таван нас хүрцгээж, нүд дүүргэсэн сайхан хүүхнүүд болжээ. Хүүхдүүд нь том болж төвгөөс гарсан үе. Сүндэрийн нөхөр гадаадад томилолтоор яваад хоёр долоо хонож байгаа гэнэ. Харин Хулан хүйтэндүү харьцаатай нөхрөөсөө тусдаа шахам амьдарч байлаа.
…Тэдний болзоо. Хэн хэн нь хүсч байсан мөртлөө зугтсаар ирсэн болзоо. “Котапсе” рестораны зоогийн ширээний ард сууж байхдаа Хулан, Сүндэрийн дух руугаа сул унжсан үсийг шанхыг нь дагуулан илж, чихнийх нь ардуур хавчууллаа. Түүний гар чихнийх нь нимгэн дэлбээнд хүрэх мөчид Сүндэр шийдсэн мэт ухасхийн боссоноо Хулангийн гараас хөтлөн үүд рүү шуудхан алхлаа.
-Миний машинаар явъя.
-Хаашаа?
-Хаашаа ч хамаагүй.
Хулан айсан мэт ухрав.
-Чи л намайг эрж хайсаар олоод ирсэн. Чи л тэр бүх дурсамжийг эргүүлэн авчирсан.
-Гэхдээ би ингэнэ гэж бодоогүй гэхдээ Хулан Сүндэрийг хүссээр байгаагаа мэдэрлээ.
-Найз минь, сексээс нуугдах хэрэггүй. Бид хоёулаа үүнийг мэдэж байгаа.
URL: