Эрүүл мэндийн яам “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэх” сургалт зохион байгууллаа
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтэс, “Асуудалд суурилсан төв” ТББ-тай хамтран “Сэтгэлд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд удирдах ажилтны оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд ЭМЯ, НЭМГ-ын харьяа байгууллагуудын удирдах ажилтнууд, эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын төлөөлөл бүхий 60 хүн оролцов.
Уг сургалт нь жижиг бүлгийн, суралцагч төвтэй, чадамжинд суурилсан сургалтын хэлбэрээр явагдаж, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар хэлэлцэх боломж олгож, иргэдийн сэтгэлд хүрч үйлчлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох, эмнэлгийн ажилтанд харилцаа хандлагын талаар сургалт явуулах орчин үеийн арга зүй эзэмшүүлэхийг зорилоо.
URL: