Н.Алтанхуяг өнөөдөр эх орондоо ирнэ

uls_54812ff6c1c01_1Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр эх орондоо ирэх гэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэлжээ. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө дөрвөн дугуйтай мотоциклоос унаж, эгэм болон нуруундаа гэмтэл авсан билээ. Н.Алтанхуяг Солонгос явж эмчлүүлэх хэрэгтэй болсон учир тус улсыг яаралтай зорьсон юм. Тэгвэл Н.Алтанхуягийн биеийн байдал нь сайжирч, бүрэн тэнхэрсэн бололтой. Тэрбээр Солонгос улсаас хөлгийн жолоогоо Монгол руугаа залахаар шийджээ. Харин тэрээр өнөөдөр хэдэн цагт, ямар онгоцоор ирэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих