Жүжигчин Амарсайхан: Намайг дэлхийн кинонд Монголын минь түүх хөтөлж орууллаа
Жүжигчин Амарсайхан “Марко Поло” киноны нээлтийн улаан хивсний ёслолын ажиллагаанд оролцохоор Холливудыг зорьсон билээ. Тэрбээр энэ талаараа өөрийн нүүр хуудсандаа “Киноны нээлт амжилттай боллоо. Миний амжилтыг Монголын амжилт гэж баярлаж бахархаж, урам өгч байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Нээлтэнд хүрэлцэн ирсэн Монгол зочид, найзууд, Монголын сэтгүүлчид болон миний хувьд энэхүү улаан хивсний ёслолын ажиллагаа сэтгэлд хөнгөн сандрал хийгээд асар их догдлол баяр бахдалыг зэрэг мэдрүүлсэн цоо шинэ мэдрэмж байлаа. Намайг дэлхийн кинонд Монголын минь түүх хөтөлж орууллаа. Энэ үйл явдал кино урлагт мөр зэрэгцэн зүтгэж яваа мөн бидний араас төрөн гарч ирэх олон жүжигчдэд ихийг хийж бүтээх урам зориг, дэлхийн тавцанд өрсөлднө гэсэн итгэл тэмүүлэл нь болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн бичсэн байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
naadah mongol huvzsaa mongoldoo l umsuh heregtei… iim yuman deer hun bolgoni umsdug klassik huvzas umsdug yumaa… shal teneg haragdaj bainaa