Бүрэн дунд Боловсролын үнэмлэх нөхөн авахад шаардагдах зүйлс
1.Суурь боловсролын гэрчилгээ гээгдүүлсэн 8 дугаар ангийн төгсөгчид сургуулиас Б маягт авах, байхгүй тохиолдолд журналын арын дүнтэй хэсгийг хичээл тус бүрээр канондуулж, сургуулийн захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт авч ирэх
Бүрдүүлэх материал
НБГ-т хандаж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл бичих, иргэний үнэмлэхийн хуулбар, гээгдүүлсэн боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, овог нэр, сургуулийн хаягийг тодорхой бичиж, сонингоор хүчингүй болгож зарлуулсан баримт бичиг, сургууль төгссөн цомог зураг /монтаж/-ийн хуулбарыг эх монтажтай хамт, сурагчийн хувийн хэргийн нүүр, хувийн хэрэг анх нээсэн, сурлагын үнэлгээ, дүн, сургууль төгссөн тухай тэмдэглэлийн хуулбараа авч ирэх болон Боловсролын үнэмлэх, гэрчилгээний үнэ-4500 төгрөгийг НБГ-т тушаана.
1.Гадаад улс орнуудад суурь, бүрэн дунд боловсрол эзэмшигч Монгол улсын иргэний боловсролын баримт бичгийг дүйцүүлэн тодорхойлолт олгоно.
2.Боловсролын баримт бичгийг Монгол улсад мөрдөгдөж байгаа боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгын хүрээнд дүйцүүлэн тодорхойлж өгнө.
3.Боловсролын баримт бичиг дүйцүүлэх тодорхойлолтыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тухайн асуудал хариуцсан албан тушаалтан хариуцан гүйцэтгэнэ.
4.Монгол Улсын иргэний гадаад улс оронд төгссөн баримт бичгийн орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хуулбарыг суралцагчийн хувийн хэрэг, түүнтэй адилтгах баримт бичигт хавсаргана.
Монгол улсын иргэн нь гадаад улс орнуудын ЕБС-д суралцаж, сургуулиа төгсөлгүйгээр Монгол Улсын ЕБС-д шилжин суралцах тохиолдолд:
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлтээ гаргаж, дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд, гадаад улс оронд боловсрол эзэмшсэнийг нотлох боловсролын баримт бичгийн эх болон орчуулгын товчоогоор орчуулсан албан ёсны орчуулга, нотариатаар батлуулсан хуулбар хувь болон тухайн ангид судлах хичээлийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авч, харгалзах түвшний ангид суралцуулдаг юм.
URL: