МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна
Одоо МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газарт орж ажиллах сайд нарынхаа нэрсийг батламжлах ажээ.
Засагт орж ажиллахад МАН-д Шадар сайд, Сангийн яам, Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг нийт зургаан яам ногдож байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Харин засагт орж ажиллахад шадар сайдын суудлыг У.Хүрэлсүх үү, намын дарга С.Бямбацогт уу? гэсэн хувилбарууд явж байгаа гэх бөгөөд хуралдааны дараа шийдвэр нь тодорхой болох юм байна.
ЧОЙ
URL: