С.Жавхлан: Эх орон “өлсч” байхад найр хөгжөөх хүсэл алга

527-1417744399123fdsfsfsШинэ жилийн баярын уур амьсгал оржээ. Урлаг соёлынхон ч байгууллагын шинэ жилд уригдан, ямар ханшаар дуулахаа бэлтгэж буй нь тодорхой. Харин гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнчимэгийн хамт шинэ жилийн баярын ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэдгээ өчигдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ үеэр түүнтэй хэдэн хором ярилцлаа.

-Яагаад шинэ жилийн ямар ч арга хэмжээнд оролцохгүй гэдэг шийдвэр гаргах болов?

-Миний хувьд эх орон маань “өлсч” байхад хэн нэгэнтэй хундага тулгаад, найр хөгжөөгөөд явах хүсэл алга. Нэг жишээ дурдъя л даа. Увс аймгийн төвд нийт 6500 өрх 25000 хүн амьдардаг.

Энэ аймгийнхан мөнгөн хадгаламжаараа нэгдүгээрт ордог бөгөөд хүн амын амьжиргаагаараа тэргүүлдэг. Гэтэл Увс аймгийн төвд одоогоор амьжиргааны орлогогүй, идэх хоолгүй 390 өрх байгааг иргэдийн хурлаараа хэлэлцэж, нийгмийн халамжийн газраас эдгээр өрхөд хоолны талон өгөх маягаар аргацааж байна.

Яг л “1990 оны картын бараа гэдэг шиг’’ тэр хүнд цаг үе рүү шилжлээ. Цаашлаад ийм өрх айл нэмэгдэх хандлага өндөр байна. Зөвхөн Увс аймаг гэлтгүй бусад аймагт ч ялгаагүй байдалтай байгаа.

Иймээс бүх ахан дүүс, монголчууддаа “Нэг өрхийн, нэг жилийн хэрэглээгээр нэг орой тансагладаг мөнгөөрөө нийгмийн эмзэг хэсэгтээ тусалцгаая” хэмээн уриалъя. Энэ уриалга дор “Монгол өлсөх учиргүй” хандивын тоглолт хийх гэж байна.

-Хандивын тоглолтод одоогоор хэдэн уран бүтээлч оролцохоор саналаа ирүүлээд байна. Энэ тоглолтын талаар тодорхой ярина уу?

-“Монгол өлсөх учиргүй” хандивын тоглолт энэ сарын 11-нд Бөхийн өргөөнд болно. Тоглолтын ашгаар Увс аймагт тасалбараар хоол идэх болсон 390 өрхөд тусална. Бид зөвхөн ганцхан тоглолт хийгээд зогсохгүй энэ тоглолтоор дамжуулан бүх нутгийн зөвлөл, албан байгууллага, хувь хүн, залуусаа уриалж байна.

Цаг сайхан байсан бол бүгдээрээ баярлаж болно. Гэтэл хагас нь өлсөөд хагас нь баярлах ийм жудаггүй зан байж болохгүй. Манай тоглолтод одоогоор XX зууны манлай хос дуучин, гавьяатжүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар нэгдэхээ мэдэгдсэн.

Мөн урлагийнхнаас гадна оюутан залуус дэмжиж байгаа. Тухайлбал, СИТИ, “Хүмүүнлэг”, “Их засаг” сургуулийн оюутнууд нийлээд сая түлэгдсэн хүүхдийн гадагшаа явж эмчлүүлэх зардалд хандив өргөсөн.

-Өмнөх жилүүдэд шинэ жилийн арга хэмжээнд ямар ханшаар дуулдаг байв?

-Би 3-5 сая төгрөгөөр дуулдаг. Гэхдээ үүнээс татгалзаж чадах сэтгэл биднээс гарах ёстой. Зарим хүн “Жавхлан одоо өвчигнөөд эхэллээ” гэж хэлж магадгүй. “Муулан муулан дагадаг, шоолон шоолон дууриадаг аа болиоч ээ” гэдгийг шударга хэлье.

Өнөөдрийн энэ их баяр наадмын цаана ямар үр дагавартай гэхээр монголчууд тэр чигээрээ санхүүгийн хямралд орно. Өнөөдөр ард түмэн өлсч байхад би ганцаараа амин хувиа бодсюд байж чадсангүй.

-Шинэ жилийн дараа уран бүтээл гаргах уу?

-Эх орон хямралаас гарахгүй бол уран бүтээл хийхгүй. Цаашлаад цагаан сар ч яригдана. Баярлана гэдэг чи-а бүгдээрээ баярлахыг хэлдэг биз дээ. Ядуу нь гэртээ өлсөөд уйлаад сууж байхад баячууд нь хагартлаа идээд, тасартлаа уугаад дуулж хуурдаад байж баймааргүй байна. Монголчууд баярлавал бүгдээрээ баярлаж. эовбол хамтдаа зовох ёстой.

Ц.Заяа

Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Нэр: zaya Огноо: 6 December 2014

tiimee hyamral haa saigui bnaa.amjilt husie

Нэр: Anonymous Огноо: 6 December 2014

zuv

Нэр: javhlangiin zuv Огноо: 6 December 2014

zuv

Нэр: Anonymous Огноо: 11 December 2014

Ene zowhon dorwoduuded zoruilah ym bol busad hun oroh ymer hereg bna uls dotor uls bolj bga ym bish uu ene bol dorwoduudiin uulzalt bh ym bna aaa

Нэр: Anonymous Огноо: 11 December 2014

Mongold zowhon 390 yduu orh bdag hereg uu oor undesten olsood bj boloh hereg uu arai l ylgaj bga ym bish uu ene bol undestenii undserheg uzel bna daa gawyaat mini

Сэтгэгдэл бичих