ГОЁ ЖИШИГ

             Nuur 1-4

-Нийгмийн хариуцлага бол хэзээ ч дампуурахгүй хөрөнгө оруулалт-

Ж.Тэгшжаргал

Компанийн нийгмийн хариуцлага. Эхлээд үүнийг үг үгээр нь салгаад үзье. Компани ашгийн төлөө үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэгч байгууллага бол нийгэм гээч нь мөнхийн хөдөлгөөнд орших систем, тогтолцоо, харин хариуцлага нь ёс зүйгээр тодорхойлогдох үүрэг, “заавал биелүүлэх даалгавар” болой. Нийгмийн сайн сайхны төлөө компани хариуцлага хүлээн, ашиг буюу үндсэн зорилгоо түр хойш тавих нь бизнесийн түүхийн урт замтай  харьцуулбал нэлээн хойно гарч ирсэн ухагдахуун. Гэлээ ч өдгөө тэрхүү зам тодрон тодорсоор, томоохон компаниудын үйл ажиллагааны чухал хэсэг болтлоо хөгжсөн байна.

a9b5dbbbf116b641c64d69e744dde52e

Компанийн “хүн чанар”

Манайд ч ялгаагүй. Жишээ нь, өнгөрсөн жил 401.7 тэрбум төгрөгийн татвар улсад төлсөн “Эрдэнэт үйлдвэр” 30 орчим га талбайг цэцэрлэгжүүлэх ”Ногоон төгөл” төслийг эхлүүлэхийн сацуу, байт харвааны 10 тамирчны бэлтгэл болон тэмцээний бүх зардлыг даажээ. Шууд утгаараа бол энэ нь компанид нэг ч төгрөгийн ашиггүй, бүхэлдээ зарлага. Гэвч хариуцлагаа мэдэрдэг компаниуд үүнийг хамгийн чухал “ашгаа” гэж үздэг нь нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд хэзээ ч дампуурдаггүй “хөрөнгө оруулалт” байдаг болохоор тэр.

Хүнийг хийж буй үйлдлээр нь дүгнэдэг гэвэл нийгмийн хариуцлагаа хэр ухамсарлаж буйгаар нь болоод чухам ямар төсөл, хөтөлбөрт анхаарал хандуулж байгаагаар нь компанийг дүгнэж болмоор. Үндэсний топ компаниудаас “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, МАК, “Энержи Ресурс”,  “Бороо Гоулд” зэрэг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өнгөрсөн жил байгаль орчныг нөхөн сэргээх ажлуудад гол анхаарлаа хандуулсан бол,

“М-Си-Эс” групп “Нэг далбаан дор нэгдэцгээе”, “Үндэсний өв соёлоо хамгаалах хөтөлбөр”, “Монгол кино HD” гэхчлэн Монгол соёл, үнэт зүйлд чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлжээ. “Мобиком” харин “КАНСАТ” хиймэл дагуул зохион бүтээх тэмцээнийг ивээн тэтгэхээс эхлээд технологийн талын төслүүдэд ач холбогдол өгч, санхүүжүүлжээ. Үүнээс гадна үндэсний топ компаниудаас (татвар төлсөн дүнгээр нь авч үзсэн болно) “Эрдэнэт үйлдвэр”, “М-Си-Эс” групп, “Оюутолгой”, “Энержи ресурс” цөм оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлсэн нь маш чухал. Энэ бол Монголын ирээдүйг бэлдэж байгаа хэрэг. Ирээдүйд эх орныхоо хөгжлийн төлөө тоосго өрөх, Монголоо үргэлжлүүлээд хөгжүүлэх хүмүүсээ дэмжсэн хамгийн гоё жишиг.

hanbumbat

Зоосны нөгөө тал

Улсад татвар их төлдөг, томоохон компаниуд нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа олныг явуулж, түүндээ их мөнгө зарцуулж байна. Нийгэмд чиглэсэн сайн үйлс, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн хэрээр компанийн нэр хүнд өсдөг, эргээд бизнесийн үйл ажиллагаанд нь сайнаар нөлөөлдөг байх нь. Улсад өндөр татвар төлсөн “Эрдэнэт”, “М-Си-Эс”, “Оюутолгой” компаниуд тус бүр ганцхан жилийн дотор нийгэмд чиглэсэн 100 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зоосны нөгөө тал буюу.

Хэрвээ дээр дурдсан компаниуд “зоосны нөгөө тал”-ыг чухалчлан авч үздэггүй байсан бол бид хуучны сайхан кинонуудыг HD-гээр үзэхгүй, эх орныхоо нэрийг гаргах тамирчдын нэгээхэн хэсэг нь тэмцээнд явах зардлаа олохгүй, “Ганжуур”, “Данжуур” их хөлгөн судрууд эх хэлнээ хөрвүүлэгдэхгүй, улсын төсөв хүрдэггүй зарим сумд өдий хүртэл цэцэрлэггүй хэвээр, сурлагадаа сайн ч төлбөрийн мөнгөгүй залуус их сургуульд орж чадахгүй байх байлаа. Гэвч хамгийн сайхан нь энд бид биеллээ олсон зүйлсийн тухай ярьж байгаа шүү дээ. Энэ бас тэр бүхний ердөө нэгээхэн хэсэг нь.

Монголчууд цөөхүүлээ. Улс маань их хөгжлийн гараан дээр байна. Чухам энэ үед л “сайхан сэтгэлтэй” компаниуд олшрох хэрэгтэй, нийгэмд чиглэсэн сайн үйлсийг аль чадахаараа хийх ёстой. Энэ бол Монгол хэмээх том зоосны, хөгжил хэмээх гол зорилгын бүр нөгөө тал нь буюу.

IMG_1141

 

ТОП КОМПАНИУДЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2013

              КОМПАНИ                                    НИЙГМИЙН ТӨСЛҮҮД
 

 

  Эрдэнэт үйлдвэр ХХК

Төлсөн татвар шимтгэл: 401,7 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: 30 га талбайг цэцэрлэгжүүлэх ”Ногоон төгөл” төслийг эхлүүлсэн, хаягдлын аж ахуйн далан байгуулсан, “Пионер” далангийн 2,6 км газрын нөхөн сэргээлтийг хийлгэсэн

Нийгмийн үйл ажиллагаа: “Хүн-Эрдэнэ” хөтөлбөр хэрэгжсэн, байт харвааны 10 тамирчны бэлтгэл, тэмцээний бүх зардлыг даасан, ажиллагсад үйлдвэрийн бүсэд дугуйн 5 зогсоол байгуулсан

 

 

  М-Си-Эс Групп

Төлсөн татвар шимтгэл: 208 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Орчин үеийн оношилгоо эмчилгээний Интермед эмнэлэг, 1100 хүүхэд суралцах Орчлон Кембриж 2 цогцолбор сургууль, Өмнөд бүсийг төвийн эрчим хүчний системд холбосон 390 гаруй км үргэлжлэх цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барьж байгуулсан

Нийгмийн үйл ажиллагаа: “Нэг далбаан дор нэгдэцгээе”,“Үндэсний өв соёлоо хамгаалах хөтөлбөр”, “Монгол кино HD” төсөл, “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зэрэг нийгмийн 90 үйлс хэрэгжүүлсэн

  

 

  Оюу толгой ХХК

Төлсөн татвар шимтгэл: 165 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Олон улсын стандартын “Ханбумбат” нисэх буудал, Баян-Овоо суманд  спортын шинэ заал барьсан, Ханбогд сумыг байнгын эрчим хүчтэй холбосон, Говьсүмбэр аймагт Политехникийн коллеж, оюутны байрны өргөтгөл, Улаанбаатарт “Өнөр бүл” төв, Амгалан дунд сургуулийн байрны шинэчлэл, Оюутны гудамжийг иж бүрэн тохижуулсан

Нийгмийн үйл ажиллагаа: Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр, Агаарын бохирдлыг бууруулах төсөл, “Ус чандмань эрдэнэ” зэрэг төсөл хэрэгжүүлсэн

 

АПУ ХК

Төлсөн татвар шимтгэл: 157 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Дэлхийн жишигт хүрсэн хүнсний автомат агуулах ашиглалтанд оруулсан

Нийгмийн үйл ажиллагаа: Байгальд ээлтэй үйл ажиллагааг эрхэмлэн олон улсын ISO-9001-2008 болон ISO-14000 тогтолцоог хэрэгжүүлсэн

 

МАК ХХК

Төлсөн татвар шимтгэл: 86,4 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Чойроос Хөх цав хүртэл 60 км газар цахилгаан дамжуулах шугам, 25 дугаар өртөөнөөс төмөр зам өөрийн зардлаар барьсан

Нийгмийн үйл ажиллагаа: Элдэвийн уурхайн нөхөн сэргээлт, компанийн 20 жилийн ойг угтсан спортын цуврал тэмцээн зохион байгуулсан

 

Энержи ресурс ХХК

Төлсөн татвар шимтгэл: 52 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр, Нүүрс баяжуулах үйлдвэрийн 3-р модуль, “Цэций” орон сууцны хороолол,  Олон улсын жишгийн сургууль, цэцэрлэгийн “Мөрөөдөл” цогцолбор ашиглалтанд орсон

Нийгмийн үйл ажиллагаа: Оюутны тэтгэлэг, малчдын тогтвортой амьжиргааг дэмжих, монгол Ганжуур, Данжуурыг хөрвүүлэх зэрэг  хөтөлбөр хэрэгжүүлсэн

 

  Бороо гоулд ХХК

Төлсөн татвар шимтгэл: 40,2 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Клиникийн нэгдүгээр амаржих эмнэлгийн 150 ортой өргөтгөлийн барилгыг хүлээлгэн өгсөн

Нийгмийн үйл ажиллагаа: Хөдөлмөрийн осол, эндэлгүйгээр 3 сая хүн-цаг ажилласан, 40 га талбайг нөхөн сэргээсэн, орон нутгийн таван цэцэрлэгийн “Бяцхан номын сан” төслийг ивээн тэтгэсэн

 

Мобиком корпораци

Төлсөн татвар шимтгэл: 35,5 тэрбумНийгмийн бүтээн байгуулалт: Салхин цахилгаан станцыг ашиглалтанд оруулсан

Нийгмийн үйл ажиллагаа: КАНСАТ хиймэл дагуул зохион бүтээх тэмцээн, авьяаслаг төгөлдөр хуурчийн сургалтын зардлыг ивээн тэтгэсэн, олон улсын олимпиадын медальтанд гар утас, ажилтнуудаас Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төвд эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн

225499_474659009255536_1515735000_n Nuur 1-2

Эх сурвалж:  Татварын Ерөнхий Газар, компаниудын вэб сайт, хэвлэлийн мэдээллийг ашиглав.


URL:

Сэтгэгдэл бичих