Цахилгаанд цохиулж шувууд олноороо үрэгджээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт шувууд үхэж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу шалгалт хийжээ. Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян-Айраг эксплоришн” компанийн эзэвшил газарт ихэвчлэн шувууд үхсэн байсан байна. Цахилгааны шугамыг дагаж тогонд цохиулж үхсэн 1000 гаруй шувуу, компанийн талбайд байрлуулсан цианиттай уснаас болж хордож үхсэн 250 шувуу байна гэж тогтоожээ.
Үүний дагуу Мэргэжлийн Хяналтын газраас тус компанийн үйл ажиллагааг зогсоож, цахилгааныг дагуулж шувуу үргээгч байрлуулж, цианиттай усыг зайлуулсан байна.
ЧОЙ
URL: