Өрхийн эмнэлгүүд бямба гаригт ажиллана
Энэ өвөл томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан Өрхийн эрүүл мэндийн төвүүд буюу өрхийн эмнэлгүүд Даваа – Баасан гарагт 08.00-19.00, Бямба гарагт 10.00-14.00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 01-ны байдлаар амбулаториор нийт 87506 үзлэг хийсэнээс томуу, томуу төст өвчин гэх оношоор оношлогдсон 7943 тохиолдол илэржээ
Нийт өвчлөгсөдийн 77% нь 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 2532 дуудлага ирүүлсний 1029 тохиолдол буюу 40,6% нь томуу, томуу төст өвчин гэж оношлогдсон байна.
URL: