Сүүлийн үед интернэтээр олны анхаарал татаад байгаа ОХУ-ын 2015 оны газрын зураг

10653331_379490642205198_6417868010486785080_nШокобокс хэмээх компаны үйлдвэрлэсэн шоколадан дээрх газрын зураг нь маш том болсон ба Кримеа-г шинэ газар нутагтайгаар харин Латви, Литви, Эстони, Скандинавын улсууд болон төв азийн Монгол зэрэг улсуудыг удахгүй эзлэх орнуудын жагсаалтанд багтаан зуржээ. Тэд үүнийгээ зүгээр л наргиа гэж тайлбарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч Путин ЗХУ бол 20-р зууны улс төрийн хамгийн том уналт гэж тунхаглаж байсан төдийгүй 2008 онд Гүрж, 2014 онд Кримеаг Украйнаас салгаж авсан, мөн өөр улсуудад орос хэлтэн орос гаралтай хүмүүсийг зэвсэг хэрэглэн хамгаалах тухай хуулийг баталсан зэрэг шалтгааны улмаас Латви, Литви, Эстони Европын Холбооны улсууд өөрсдийгөө Путины Оросын дараагийн бай болох вий гэж эмээж эхэлжээ. Хэдий Шокобокс компани энэхүү шоколадны зургаа зүгээр наргиа гэж тайлбарлаж байгаа ч энэ нь бодлоготойгоор хийсэн үйлдэл ч байж мэдэх юм гэдгийг Путины дээрх үйлдэл харуулаад байгаа ажээ.


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 December 2014

Ih gvrnii deerengvi vzel gej ene shvv dee

Сэтгэгдэл бичих