Даах, даалгах

Man paying dinnerСаяхан курст хамт суралцаж буй хүүхэнтэй юм ярьж суутал тэр хэлж байнаа. Би Германд 9 жил болсон Монголдоо ирчихээд ер дасахгүй юм. Курсынхээ хэдэн хүүхэнтэй жаахан хов ярьж сууя гээд нэг газар ороод гарахдаа тооцоо хийх болсон чинь өнөөдүүл чинь намайг төлөхгүй юм уу гэдэг байгаа. Тэдний нэг нь Бид чамайг урьж л байгаа юм байх гэж бодсон шүү дээ гэсэн. Би нэрэлхсэндээ төлсөн. Гэхдээ л сонин санагдсан. Германд ямар ч тохиолдолд хүн өөрийнхөө идсэн уусныхаа мөнгийг төлдөг. Гэтэл манайд урьсан л бол тэр нь төлдөг юм байна л даа. Би эх орноосоо хол байсан болохоор үнэхээр төсөөрчихөж. Түүнээс хойш хамаагүй хамтдаа ийш тийш оръё гэхээ байсан шүү гэж билээ.

Үүнийг сонсоод надад олон юм бодогдов. Манай хамаатны 14 настай хүү нэг охинтой үерхдэг юм. Тэднийд байнга л мөнгөний хэрүүл гарна. Ээж нь өмсөх бандаашгүй хэвтэж юун охинсог юм. Бид чамайг тэжээх юм уу, тэр охиныг чинь бас давхар тэтгэх ёстой юм уу гэж цамнан, үглэнэ. Дүү маань хааяа надаас мөнгө гуйна. Яах гэсэн юм гэхээр найз охинтойгоо юм үзэх гэсэн юм гэнэ. Юм үзэнгээ тэр охиндоо ундаа жимс авч өгдөг бололтой юм аа. Багаар бодоход нэг удаадаа 3-4 мянган төгрөг болно. Концерт үзэх бол талийна гэсэн үг. Сонирхоод тэр охин чинь мөнгө гаргадаггүй юм уу гэсэн чинь юу гэж дээ гэдэг байгаа. Боломж муутай айлын хүүхэд бол бодохын хэрэггүй юм байна л даа.

Хайрлаж дурлахад хүртэл мөнгө хэрэг болох юм даа. Өнөө цэвэр ариун, дахин давтагдашгүй, анхны хайр хүртэл үнэтэй л байдаг юм байна.

Миний танил хүүхэн нэг залуугийн бичиг баримтыг цэгцэлж тус болсны хариуд өнөөх нь баярласандаа хоолонд оръё гэж урьж хоёул Сөулд орсон юм байх. Гарахдаа танил маань залууд би уусан архи дарсны мөнгийг нь төлчихье чи хоолныхоо мөнгийг төлчих гэж. Сүүлд нь тэр залуу танилд маань би олон хүүхнүүдтэй уулзаж явсан. Чам шиг шударга бүсгүйтэй ер таарч байгаагүй. Мэдээж би урьчихаад чамаар юу боллоо гэж мөнгө төлүүлэх вэ. Гэхдээ тийм үг сонсох сайхан байсан шүү гэж хэлсэн гэсэн.

Хараад байхнээ эр эм хоёр хамт хоол идээд ч юм уу, юм үзчихээд хэрэв эмэгтэй нь хоёулаа өөр өөрсдийнхөө мөнгийг төлье гэвэл Монгол эр хүн нүд шууд л орой дээрээ гарч юуны түрүүнд ямар ориг гар вэ ч гэх юм уу, эсвэл чамайг яав л гэж юун сүртэй юм матар чинь гэж бодож магадгүй. Хэрэв эр нь эмэгтэйдээ өөр өөрсдийнхөө мөнгийг төлье гэвэл Монгол бүсгүй ямар арчаагүй амьтан бэ гэж шууд уурлах нь гарцаагүй. Бүр олны дунд онигоонд ч хийж магадгүй.

Бидний ойлгож, дадаж заншсанаар эрчүүл үргэлж найз бүсгүйчүүлийнхээ бүх зардлыг даадаг. Өнөөх нь ч тэр залууг хөлсөө урсган мөнгө олоход ганц хуруугаа ч хөдөлгөөгүй байж тэгэх ёстой мэт ханддаг, шаарддаг.

Гэвч мөнгөнд хоёр нүүр байдаггүй болохоор мөнгөтэй хүн хөгжмөө захиална гэдэг шиг.эр хүн найз бүсгүйдээ мөнгө зарж хөрөнгө оруулах болгондоо ирээдүйд хариугаа авна, хүслээ хангана, эрхэндээ оруулна гэсэн далд найдвар хүсэл тээж явдаг.

Үүнийг нь далимдуулж зарим хүүхнүүд эрчүүлийн өврийг тэмтэрч, халаасыг нь хоосолдог нь нууц биш ээ.

Миний танил хүүхэн муусайн эрчүүлийг холдуулж ойртуулж, холгож новширч байгаад жийх гоё байдаг юм гэж шулуухан хэлдэг байж билээ. Нэг блог дээр нэг хүүхэн эрчүүлийг жаахан гоожуулж байгаад зайгаа барьчих нь зүгээр гэж байсныг санаж байна. Ямар ч байлаа гэсэн ийм хүүхнүүднийг новш гэж хэлэхгүй гэж үү? Бүсгүй хүнтэй найзлаж дотносоход мөнгө хэрэгтэй байдгаас л зарим эрчүүл янханд мөнгөө өгөх нь хямдхан тусдаг. Мөнгөө болоод цагаа хэмнэдэг.

Бүсгүй хүн үерхэж найзлаж байхдаа найз залуугийнхаа мөнгийг хайрладаггүй бол эхнэр нь болчихоод нөхрийнхөө мөнгийг хямгадаад явна гэдэгт би л хувьдаа итгэдэггүй юм. Төрөл л арилждаггүй юм бол.

 

Би бодохдоо хүн хүний мөнгийг өөрийн мэт хайрлаж, түүнийг олох гэж гаргасан хөдөлмөрийг нь үнэлэж, хүнд төвөг учруулахгүй байх ёстой юм шиг.

Гэвч эргэн тойрноо харахад эр хүн эмэгтэй хүнийг хайрлая л гэвэл зардлыг нь заавал даах ёстой, мөнгө олох ёстой, эхнэрээ тэжээх ёстой гэсэн ойлголт нэвт шингээстэй байх юм даа. Бүр тэжээж чадахгүй юм бол яах гэж авгай авсан юм гэж загнахыг нь яана.

Азаар Монголчууд маань дэлхийгээр нэг тэнэж нүдний ялгаа арилаад байгаа өнөө үед соёл иргэншилтэй улс орны хүмүүсийн мөнгөнд хандах хандлага, үзэл бодол биднийхээс шал өмнөө гэдгийг мэдэхээрээ нэг болсон Тэд хэлээд өгөх байлгүй дээ. Эрэгтэй эмэгтэй хүн хамт хооллочихоод хэн нь мөнгөө төлөх ёстой вэ?.

Ер яахаараа эр хүн эмэгтэй хүнийг хайрлаж хүндэлж эхнэрээ болгохыг төлөө идэж уухаас өгсүүлээд, автобус унаа, хувцас хунар, будаг шунх бүр дамскных нь үнийг төлөх ёстой гэж. Жинхэнэ монгол “ гүндүүгүй “ эр хүн болж бүсгүй хүнийг хайрлах, энхрийлэх, дурлах, дээдлэх, баярлуулах сэтгэлтэй, хүсэлтэй төрсөн учраас уу?

Эр эм хүн эрх тэгш гэдэггүйсэн биш бил үү? Юугаараа ялгаатай юм. Боовоороо юу?


URL:

Сэтгэгдэл бичих